solongonews
Ши Жиньпин дарга Лаосын дарга Бун Янтай утсаар ярив
2020-12-23 16:58
Дарга Ши Жиньпин Лаосын дарга Бун Янтай утсаар ярьлаа.

   ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар Лаосын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Бун Янтай 12-р сарын 22-нд утсаар ярив.

Дарга Ши Жиньпин:

 - Энэ онд миний бие дахин Бун Ян ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярьсанд маш баярлаж байна. Лаосын намын төв хороо болон Бун Ян ерөнхий нарийн бичгийн даргын хүчтэй удирдлага дор Лаосын улс төр, нийгэм тогтвортой байдлаа хэвээр хадгалж, эдийн засаг тогтвортой хөгжиж, ардын амьжиргаа илт сайжрах болно. Сүүлийн жилд миний бие болон Бун Ян ерөнхий нарийн бичгийн дарга Хятад Лаосын хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг идэвхтэй сайжруулж, Хятад, Лаосын харилцааны шинэ цаг эринийг эхлүүлсэн байна. Бид ядуурлыг бууруулах ажлыг маш чухалчилж, ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг Хятад, Лаосын харилцааны томоохон үзүүлэлт болгов. Хоёр тал хамтдаа халдвар, үер усдалтай тэмцэж, халдварыг улстөржүүлэх, халдвараар шалтаглан гүтгэн доромжлохыг хамтдаа эсэргүүцэж, зовлон бэрхшээлийг хамтдаа туулан, хэзээд харилцан тусалсан хувь заяаны хамтын цогцын үзэл санааг бодитоор харуулсан байна. Бун Ян ерөнхий нарийн бичгийн дарга Хятад Лаосын найрсаг харилцааг хөгжүүлэхэд их хэмжээний хүчин зүтгэл гаргав. Миний бие Бун Ян ерөнхий нарийн бичгийн даргатай ажлын нягт харилцаа болон гүн зузаан нөхөрлөлтэй болсон юм гэж хэлсэн байна.

Бун Ян:

- Хоёр нам хоёр орон цөм чухал зангилаа үед оршиж буй энэ мөчид Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярьсанд маш их баярлаж байна. Өдгөө Лаосын улс төр эдийн засаг, гадаад харилцаа хөгжлийн сайн байдлаа хэвээр хадгалж, Лаосын нам болон засгийн газар бүх хүчээ шавхан, ирэх жилийн эхээр болох намын 11-р их хурал болон 9 дэх удаагийн парламентын төлөө бэлтгэж байна. Лаост халдвар гарах үед Хятадын нам, засгийн газар болон ард түмэн цаг алдалгүй дэмжлэг туслалцаа хангасан явдалд Лаосын тал үнэн сэтгэлээсээ талархаж байна. Ши Жиньпин нөхрөөр төв болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор Хятад улс халдвартай тэмцэх болон ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагаа зэрэг тал дээр том чухал ялалт байгуулахыг чин сэтгэлээсээ ерөөж байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл