Ши Жиньпин дарга Унгарын ерөнхий сайдтай утсаар ярив
2021-04-30 09:58
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 29-ний өдөр Унгар улсын ерөнхий сайд Орбан Виктортой утсаар ярив.
Дарга Ши Жиньпин:
- Ковид-19 халдвар дэгдсэнээс хойш Хятад, Унгар хоёр орон болон хоёр орны ард түмэн харилцан туслалцаж, цар тахлын сэргийлэлт, ажил үйлдвэрлэлийг сэргээх зэрэг тал дээр маш сайн хамтран ажиллаж, чухал ололт амжилт гарган, ялангуяа вакцины талаар нягт хамтын ажиллагаа өрнүүлсэн нь өндөр түвшний улс төрийн итгэлцлийг харуулж, Хятад, Унгарын харилцаа илүү уян хатан, амьжиргааны хүчинтэй болсон юм. Хятадын тал вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтаа гуйвшгүй хэрэгжүүлэн, цаашид ч Унгарын талтай вакцины хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
