ОХУ-ын ерөнхий сайд Медведевийн урилгаар энэ сарын 16-наас 18-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус улсад албан ёсны айлчлал хийж, Хятад, Оросын ерөнхий сайд нарын 24 дэх тогтмол уулзалтыг зохион байгуулна. Энэ сарын 9-нд Гадаад харилцааны яамны дэд сайд Ле Юйчэн дотоод, гадаадын хэвлэлд хандан:
- Энэ удаагийн айлчлал бол 06-р сард Ши Жиньпин дарга Орост айлчилсны дараах Хятад, Орос хоёр орны дээд давхаргын бас нэгэн удаагийн чухал харилцаа бөгөөд хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын хэрэгжилтийг урагшлуулж, шинэ цаг эриний Хятад, Оросын бодит хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэн сайжруулахыг биелүүлнэ гэсэн байна.
Энэ оны 06-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 23-р форумд оролцсон юм. Айлчлалын хугацаандаа Ши Жиньпин дарга Путин ерөнхийлөгчтэй хамтдаа:
- Хятад, Оросын шинэ цаг эриний стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааг удирдан дагуулахаар дамжин нэн өндөр түвшний хөгжлийн шатанд гаргана гэж мэдэгдлээ. Ли Кэчян ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал бол Хятад, Оросын харилцаа шинэ цаг эринд орсноос хойш анх удаа зохион байгуулж буй хоёр орны ерөнхий сайд нарынтогтмол уулзалт болно. Гадаад харилцааны яамны дэд сайд Лэ Юйчэн:
- Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болон хоёр орны харилцаа шинэ цаг эринд шилжин орсон үеэр Ли Кэчян ерөнхий сайд энэ удаагийн айлчлалаа хийх гэж байгаа юм. Энэ нь 06-р сард Ши Жиньпин дарга Орос улсад айлчилсны дараах хоёр талын дээд давхаргын бас нэгэн удаагийн чухал харилцаа учир маш том ач холбогдолтой. Өмнөх уулзалттай харьцуулахад маш онцгой чанартай. Энэ нь даруй хоёр орны харилцааг ахиулан шинэ цаг эриний шинэ үр бүтээлийг олж, идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэх явдал юм гэж хэлсэн байна.
