solongonews
Ши Жиньпин Кувейтийн хунтайж Мишаалтай хэлэлцээ хийв
2022-12-09 13:13
Ши Жиньпин Кувейтийн хунтайж Мишаалтай хэлэлцээ хийв

Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн бүсийн цагаар 12-р сарын 8-ны үдээс хойш Эр-Риядад Кувейтийн хааны угсаа залгамжлагч агь хунтайж Аль-Сабах Мишаалтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Кувейт улсыг үндэстний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятад улс дэмжсээр ирсэн бөгөөд Кувейт “Нэг Хятад”-ын зарчмыг баримталж, Хонконг, Тайвань, Шиньжян зэрэг Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятад улсыг дэмжсээр ирснийг сайшааж байна. Кувейттэй найдвартай түнш байж, Хятад, Кувейтийн харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Мөн хэлэхдээ, Кувейтийн талын хэрэгжүүлж буй "Үндэсний ирээдүйн төлөөлөл 2035"-ыг Хятад улс дэмжиж ажиллах бөгөөд хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, Кувейтэд томоохон төслүүдийн бүтээн байгуулалт хийхэд идэвхтэй оролцож, шинэ эрчим хүч, 5G харилцаа холбоо, дижитал эдийн засаг зэрэг салбаруудын хамтын ажиллагааны нөөц боломжийг дайчлан, соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна хэмээн Ши Жиньпин онцолжээ. Тэрээр “Хятад-Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт, Хятад-Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт бол түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдал юм. Кувейтийн талтай хамтран Хятад-Арабын болон Хятад-Персийн булангийн орнуудын харилцааг цаашид хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Кувейтийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын яриа хэлэлцээний түнш, Азийн итгэлцлийг бэхжүүлэх гишүүн орон \CICA\ болсонд баяр хүргэе. Мөн Кувейт улс дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжиж буйд талархаж байна. Бүс нутаг, олон улсын үйл хэрэгт Кувейттэй харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, улс орнуудын хамтын хөгжил, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хамтдаа хичээн ажиллахад Хятад улс бэлэн байна гэв.

Аль-Сабах Мишаал хэлэхдээ, Хятад улс бол агуу их гүрэн. Кувейт, Хятадын найрамдал өнө эртний түүхтэй. Хоёр талын найрамдал нь ахан дүүс мэт гүн зузаан харилцаатай юм. Хятад улс том жижиг гэлгүй бүх улс оронд эрх тэгш байх, бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг тууштай баримталж, дэлхийн бүх ард түмний сайн сайхны амьдралын төлөө хүчин чармайлт гаргахыг эрмэлздэг. Хятадын дэвшүүлсэн томоохон арга хэмжээ, санал санаачилга нь дэлхий нийтэд ашигтай. Хятад улс бол Кувейтийн мөнхийн найз. Кувейтийн тал нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улстай хамтаар олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны шинэ хэтийн төлөвийг нээхэд бэлэн байна гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл