solongonews
Ван И саяхан Хятадын төв радио телевизэд ярилцлага өгөв
2021-01-02 18:52
Ван И саяхан Хятадын төв радио телевизэд ярилцлага өглөө.

        Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И саяхан Хятадын төв радио телевизэд ярилцлага өгөхдөө:

- Цар тахлын нөхцөл байдалд Гадаад харилцааны яам хяналт шалгалтын ажлыг чанд хэрэгжүүлж, дотооддоо цар тахалтай тэмцэх болон ажил үйлдвэрлэлийг сэргээх ажилд бүх хүчээрээ үйлчилж, гадаадад буй иргэдэд туслах ажлыг идэвхтэй өрнүүлэн, коронавирусийн эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй нэгдэв. Үүний зэрэгцээ гадаад харилцааны түншлэлийн хүрээг тасралтгүй өргөжүүлж, гадаадад нээлттэй байдлын үр шимийг хүртээн, олон талт хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн.

        2020 онд Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад харилцааны цахим хэлбэрээр орнуудын удирдагч, олон улсын байгууллагын албан хариуцлагатнуудтай 87 удаа утсаар ярьж, хоёр талт олон талт 22 удаагийн арга хэмжээнд оролцов. Хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц, шинжлэх ухааны үзэл баримтлалын дагуу олон улсын нэгдсэн сэргийлэлт хяналтын ажлыг эрчимжүүлж, вакцины хамтын ажиллагааг ахиулан, цар тахлын эсрэг улс орнуудын нэгдлийг буй болгохыг Ши Жиньпин дарга онцолсон.

        Коронавирусийн эсрэг хамтын ажиллагааны тухай Ван И:

- Хятад улс халдварт өвчний талаар дэлхийд хамгийн анх мэдээлж, хамгийн өргөн цар хэмжээ бүхий цахим солилцооны ажлыг өрнүүлж, вакциныг олон нийтийн бүтээгдэхүүн болгохыг хамгийн эрт амласан орон юм гэж танилцуулав.

Тэрээр:

- Өдгөө цар тахал үргэлжилсээр байна. Гадаад харилцааны дипломат ажилтнууд халдварын зөөвөрлөгдөн орох тохиолдол ба гадаад дахь Хятадын иргэнийг хамгаалах ажлыг сайтар хийж, шаардлагатай улс орон бүс нутагт чадахын хэрээр тулалцаа үзүүлнэ гэж Ван И илэрхийллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл