Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны орой Бээжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаанд видео хэлбэрээр оролцож чухал үг хэллээ.
Ши Жиньпин дарга:
- Хятадын хөгжил дэлхий нийттэй салшгүй холбоотой бөгөөд дэлхийн хөгжил цэцэглэлт ч Хятад улсын чухал оролцоотой. Хятад улс дотоодын эргэлтээр гол болгон, гадаад, дотоодын эргэлтийг хослуулах шинэ хөгжлийн тогтолцоог түргэн бүрдүүлж, илүү өндөр түвшний эдийн засгийн шинэ тогтолцоог байгуулах болно.
Хятад улс харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратегийн бодлогыг чанд мөрдөж, дэлхий нийтээс хөгжлийн эрч хүчийг татаж, мөн Хятад улсын хөгжлийн үр шимийг дэлхий нийтэд хүртээх болно. Талууд Хятад улсын хөгжлийн шинэ боломжийг ашиглаж, Хятад улстай хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлэхийг дэмжиж байна гэж онцоллоо.
