Энэ бол Хятадын эдийн засгийн шинэ өсөлтийн туйл цэцэглэн хөгжсөн таван жил.
Бээжин-Тяньжин-Хэбэйн уялдаа холбоотой хөгжил, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүс,
Хөх мөрний гурвалжин хойгийн цогц хөгжил, Чэндү, Чүнчинд хоёр хотын эдийн засгийн тойрог байгуулах зэрэг. Олон бүс нутгийн зохицолтой хөгжлийн стратеги боловсронгуй болж, зүүн, баруун, өмнөд, хойд чиглэлийг хөндлөнг холбон, гадаад, дотоодын хөгжлийг уялдуулан зохицуулах шинэ хэв загвар бий болж байна.
Энэ бол Хятадын хот, хөдөөгийн нэгдсэн хөгжлийн таван жилийн тогтвортой ахиц юм.
Хот орж ажил хөдөлмөр эрхлэх, нутаг буцаж бизнес эрхлэх нь зэрэгцэн өрнөж, ус, цахилгаан замын сүлжээ зэрэг дэд бүтэц хот, хөдөөд "тасралтгүй холбогдсон", олон олон нийгмийн хамгааллын системийн бүтээн байгуулалтыг түргэсгэх.
Хот, хөдөөгийн хоёр төрлийн загварыг устгаж, хот, хөдөөгийн элементүүдийн тэгш солилцоог дэмжиж, нийтийн нөөцийг тэнцвэртэй хуваарилахтай зэрэгцэн шинэ ахиц дэвшил тасралтгүй гарч байна. Мөн хот, хөдөөгийн хөгжлийг нэгтгэсэн шинэ дүр зураг аажмаар гарч ирж байна.
Өсөлтийн туйлийг бий болгож, хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэв
Хэсэг хугацааны өмнө Чүнчин хотод бизнесээ эхлүүлсэн Чэндү хотын уугуул Тань Дяньян Чэндү, Чүнчин хоёр хот зах зээлийн хяналтыг нэгэн цогц болгож хамтран ажилласны дараа анхны бизнесийн лицензээ авсан байна.
- Уг нь хэрэв та бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж байсан бол дор хаяж хагас сарын турш нааш цааш явах хэрэгтэй болно. Харин одоо үүнийг нэг л өдрийн дотор хийх боломжтой болсон тул маш хялбар болсон гэж Тань Дяньян хэллээ.
Жижиг бизнес эрхлэх лиценз бол шинэ эриний Чэндү Чүнчин "Хоёр хотын үлгэр"-ийг олон нийтэд танилцуулж харуулах нэгэн жишээ юм.
12-р сарын 16-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо "Чэнду-Чүнчин хоёр хотын эдийн засгийн тойргийн барилгын төлөвлөгөөний тойм"-ыг хэлэлцэн хурал хийв. Ийнхүү Хятадын бүс нутгийн эдийн засаг дахин томоохон стратегийн загварыг хэрэгжүүлж эхэлсэн.
"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеийг эргээд харахад Ши Жиньпин даргаар төв болгосон Намын Төв Хороо БНХАУ-ын нөхцөл байдалд анхаарлаа төвлөрүүлж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийг уялдуулан хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Гуандун-Хонконг-Макаогийн Их булангийн бүс байгуулах, Хөх мөрний гурвалжин хойг орчмын цогц хөгжил зэрэг нь тогтвортой ахиц дэвшилд хүрэв. Бүс нутгийн орон зайн бүтцийг тасралтгүй сайжруулж, өндөр хөгжилд хүргэх хөдөлгөх хүчний чухал эх үүсвэрийг богино хугацаанд бий болгов.
- Олон бүсийн уялдуулсан хөгжлийн стратегийг улам боловсронгуй болгон, үнэндээ тэнцвэртэй хөгжлийг тэнцвэргүй хөгжлийн замаар олж, аажмаар Хятадын хөгжлийг илүү зохицолтой болгосон. Нэг аж ахуйн нэгжийн хөгжлийн туршлагаар нэг хэсэг бүс нутгийг дайчилж эдийн засгийн өсөлтийн туйлийг буюу Growth Pole-г тасралтгүй бий болгосноор бөөгнөрөл, тархалтын нөлөөг илүү үр ашигтай болгожээ гэж Шэньжэний их сургуулийн Хятадын эдийн засгийн тусгай бүсийн судалгааны төвийн захирал Тао Итао хэлж байна.
Энэ оны 09-р сард болсон төвийн өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн арван тавдугаар хуралдаан бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ чиглэлийг удирдан чиглүүлж, шинэ шаардлага дурдсан. Хөгжлийн шинэ хэв маяг бий болгох ажлыг улсын бүс нутгийн зохицолтой хөгжлийн стратегийн хэрэгжилт, чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах ажилтай уялдуулах шаардлагатай байна.
Нөхцөл хангасан бүс нутгуудад хөгжлийн шинэ хэв шинжийг бий болгох тухай судалж, шинэчлэл, нээлтийн шинэ өндөрлөгийг бий болгох хэрэгтэй.
Илүү өндөр төлөвлөлт хийж, илүү их хүсэл хүлээлт тавьж байна
- Шинэ өсөлтийн туйлуудын хурдтай өсөлт нь манай улсын орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгох ажлыг хурдасгах, эдийн засгийн хөгжлийн чанарын өөрчлөлт, үр ашгийн өөрчлөлт, хөдөлгүүр эрчим хүчний өөрчлөлтийг тасралтгүй сайжруулахад хүчтэй түлхэц болсон байна гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн ахлах судлаач Жан Яньшэн хэллээ.
Хоёр төрлийн бүтцийг эвдэж, хот хөдөө зэрэгцэн урагшилна
Тосгоны жижиг дэлгүүрийн сандал дээр суугаад хэдэн арван боодол зөөвөрлөн завгүй яваа шуудан хүргэгчийг хараад Лао Люй хажууд нь байсан өвгөндөө хандаж:
- Би ийм зүйл хараагүй! Ийм болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ чинь зурагтаар гарсантай адилхан юм биш үү гэж хэлэв.
Лао Люй энэ жил 72 настай. Жянши мужийн Чүнрэнь шяньд амьдардаг. Сүүлийн жилүүдэд тэрээр олон "шинэ зүйл" үзэж харсан гэх.
Зарим хүн тахианы саравчны дээвэр дээр гэрлийн цахилгаан эрчим хүчний хавтан суурилуулсан. Ингээд тэд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ядуурлаас ангижраад зогсохгүй, баян чинээлэг болсон юм. Бас зарим нэг нь тосгонд онлайн дэлгүүр нээсэн болохоор нэг талаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тосгоноос гарч, нөгөө талаар хотын бүтээгдэхүүн манай уулан газарт орж ирэх болсон. Ойрын хугацаанд гар утсаар захиалга өгч хүнсний ногоо худалдан авахад маргааш өглөө нь тосгонд хүргэж ирэх боломжтой болжээ гэх зэргээр дурдаад баршгүй.
Баяжна гэвэл эхлээд замаа засах хэрэгтэй. Энэ бол ялангуяа хөдөө орон нутагт хамаатай. 2019 оны эцэс гэхэд БНХАУ-ын хөдөө тосгоны замын нийт урт 4.2 сая километрт хүрсэн байна. Нөхцөл хангасан хот, холбогдох тосгодод 100 хувиар хатууруулсан зам нэвтрэх боломж бүрдүүлэв. Үндсэндээ 2020 оны 08-р сарын эцэс гэхэд шаардлага хангасан шянь, суурин ба холбогдох тосгонууд 100 хувь автомашин нэвтрүүлэв.
Зөвхөн зам тавих төдий биш юм. “13-р таван жилийн төлөвлөгөө”-нөөс хойш Хятад улс маш их хүчин чармайлт гаргаж хот, хөдөөгийн элементүүдийг тэгш солилцох, олон нийтийн баялгийг тэнцвэртэй хуваарилах ажлыг идэвхжүүлж, хот, хөдөөгийн харилцааны уялдаа холбоо, нийтлэг хөгжил цэцэглэлт, сайн сайхан байдлыг бий болгохыг дэмжсэн байна.
Хот дахь "хаалга" улам бүр нээгдэв. Хэдэн жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст хот сууринд бүртгэлгүй 100 сая хүн амыг хотын өрх амын бүртгэлд оруулах зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүлсэн. 2019 оны эцэс гэхэд бүртгэлтэй хүн амын хотжилтын түвшин 44.38 хувьд хүрсэн байна. Цагаач хөлсний ажилчдын үндсэн тэтгэврийн даатгалд хамрагдсан хүмүүсийн тоо 63.01 саяд хүрсэн. Тэд хотод орж ирснийхээ дараа илүү их аз жаргалант амьдралыг мэдэрснээ илэрхийлсэн байна.
Улс орны төрх байдал илүү үзэсгэлэнтэй болов. Өмнө нь зарим хөдөө орон нутагт "Хог салхинд хийсч, бохир ус урсан ууршиж байсан" юм.
Өнөө үед "Байшингийн дотор орчин үеийн элементээр дүүрэн бол гэрийн гадаа өнгөт цэцэгс дэлгэрч байдаг" үзэгдэл цөөнгүй харагдах болов. Олон олон тосгод хотын "Арын цэцэрлэг" болж, бизнес эрхлэх халуун цэг болжээ.
Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад гарч буй хамгийн тод дутагдал нь "гурван тариалан"-д байгааг бид харах ёстой. Ирээдүйд хандуулан хот, хөдөөгийн хөгжлийг нэгэн цогц болгон нэгтгэх зам дээр тулгамдсан асуудлуудад илүү их анхаарч, дутагдлаа нөхөх шаардлагатай байна.
Зохицолтой хөгжлийн явцад илүү сайн шинэ хөгжлийн загварыг бий болгох нь
Өнөөгийн байдлаар Хятад улс дотоодын том эргэлтийг гол болгож, дотоодын болон олон улсын хоёр эргэлтийг харилцан ахиулах шинэ хэв маягийг бий болгож байна.
Энэ нь "том эргэлт" эсвэл "хос эргэлт" байсан эсэхээс үл хамааран "зохицуулалт, уялдаа холбоо" гэсэн үгтэй салшгүй холбоотой.
Зохицолтой хөгжил нь ихэвчлэн тэнцвэргүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Энэ нь манай улсын хөгжлийн бодит байдлаас үүдэлтэй. Мөн цаг үе, нөхцөл байдалд суурилан субьектив санаачлагыг хэрэгжүүлсэн идэвхтэй сонголт юм.
Хятад улсын газар нутгаас харахад Зүүн хойд хэсгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх, төвийн бүсийн өсөлт, баруун бүсийн хөгжил зэрэг хөгжлийн томоохон стратегиуд нь Бээжин-Тяньжин-Хэбэйг уялдуулан хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийг байгуулах, Хөх мөрний гурвалжин хойгийн цогцолборын бүтээн байгуулалт, Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай хөгжил, Чэндү-Чүнчингийн хоёр хотын байгуулалттай хамтдаа Хятад улсын зохицолтой хөгжлийн суурийг бий болгож байна.
Жан Яньшэнгийн үзэж буйгаар бүс нутгийн зарим ажиллах хүчнүүдтэй хамтран ажиллахаас гадна, бие биенийхээ давуу талыг нөхөх шаардлагатай гэж үзэж байна. Аж үйлдвэрийн болон хангамжийн сүлжээ, инновацийн сүлжээг тасралтгүй сайжруулж, тогтворжуулан өндөр чанарын зохицолтой хөгжлийн шинэ нөхцөл байдлыг хамтдаа бүрдүүлэх хэрэгтэй.
"13-р таван жилийн төлөвлөгөө"-ний төгсгөл ба "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхэн үед Хятад улс зохицолтой хөгжлийн дунд шинэ сэргэн мандлын хуудсыг бичиглэнэ гэдэгт бат итгэж байна.
