solongonews
Ши Жиньпин дарга Жо Байден нар утсаар ярив
2021-09-10 19:37
Дарга Ши Жиньпин Жо Байден нар утсаар ярив

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены урилгаар түүнтэй утсаар ярьж, Хятад, Америкийн харилцаа хийгээд хоёр талын сонирхож буй холбогдох асуудлуудаар илэн далангүй, гүнзгий бөгөөд өргөн хүрээнд стратегийн шинж чанартай харилцаа холбоо, солилцоо өрнүүлсэн байна.

        Ши Жиньпин дарга эн түрүүнд “Ida” хар салхины улмаас Америкийн олон газарт хүн ам эндэж шархдан, эдийн засгийн гарз хохирол учруулсан явдалд холбогдуулан Жо Байден болон Америкийн ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж буйгаа илэрхийлэв. Үүнд Жо Байден хариу талархал илэрхийллээ.

Дарга Ши Жиньпин:

- Сүүлийн хэсэг хугацаанд АНУ-аас Хятад улсад авч буй бодлогоос шалтгаалан Хятад, Америкийн харилцаа ноцтой хүндрэлд орсон юм. Энэ нь хоёр орны ард түмний язгуур ашиг тус, түүнчлэн дэлхийн улс орнуудын хамтын ашиг тусад нийцэхгүй. Хятад, Америк хоёр орон бол хамгийн том хөгжиж буй орон болон хамгийн том өндөр хөгжилтэй орон юм. Хятад, Америк хоёр орон харилцаагаа сайтар шийдвэрлэж чадах эсэх нь дэлхий дахины хэтийн төлөв, хувь заяанд холбогдох тул хоёр орон зайлшгүй энэ томоохон асуудалд зөв хариултыг өгөх ёстой. Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр орон хийгээд дэлхий нийтэд ашигтай. Хятад, Америк сөргөлдвөл хоёр орон болон дэлхий нийт бүгд хохирно. Хятад, Америкийн харилцааг хэрхэн сайтар зохицуулах нь маш чухал юм гэж хэлэв.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Америк 1971 онд харилцаагаа сэргээснээс хойш гар нийлэн хамтран ажиллаж, улс орнуудад бодитой ашиг тусыг бүтээсэн юм. Өдгөө олон улсын хамтын нийгэмлэг маш олон нийтлэг бэрхшээлтэй асуудалд тулгарч байгаа тул Хятад, Америк алс хэтийг харан, үүрэг хариуцлагыг мөрөндөө үүрэглэж, урагшаа тэмүүлэн мэрийж, стратегийн болон улс төрийн зориг шийдвэр гарган, Хятад, Америкийн харилцааг түргэн тогтвортой хөгжлийн зөв голдиролд буцан орохыг дэмжиж, хоёр орны ард түмэн болон дэлхийн олон орнуудын ард түмэнд илүү сайн ашиг тус хүртээх нь зүйтэй гэж онцоллоо.

Тэрээр мөн:

  - Цаг уурын өөрчлөлт болон бусад асуудлаарх Хятад улсын байр суурийг илэрхийлж, Хятад улс экологийн тэргүүлэх чиглэл, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн гарцыг баримталж, өөрийн үндэсний нөхцөлтэй нийцүүлэн олон улсын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж ирсэн. Хоёр орны холбогдох газрууд бие биеийнхээ санаа зовж буй асуудлуудыг хүндэтгэж, ялгааг зөв зохицуулсны үндсэн дээр үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийж, цаг уурын өөрчлөлт, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засгийн сэргэлт, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих болно. Илүү их хамтын ажиллагааг судалж, хоёр орны харилцаанд илүү эерэг хүчин зүйлсийг нэмнэ гэж хэлэв.

    АНУ-ын ерөнхийлөгч  Жо Байден:

 - Дэлхий дахин эрчимтэй өөрчлөлтийг туулж байна. Америк, Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Америк, Хятад хоёр орон хэрхэн харилцах нь дэлхийн ирээдүйн хөгжилд ихээхэн нөлөөлнө. Хоёр оронд өрсөлдөөний улмаас зөрчил сөргөлдөөнд орох шалтгаан байхгүй. Америкийн талд Нэг Хятадын бодлогыг өөрчлөх зорилт байхгүй. Хятадын талтай илүү олон илэн далангүй, бүтээлч яриа хэлцэл өрнүүлж, хоёр тал хамтын ажиллагаа өрнүүлж болох гол тал болон тэргүүлэх салбаруудыг тогтоож, буруу магадлал таамаглал, санаандгүй зөрчил сөргөлдөөн гарахаас зайлсхийж, Америк, Хятадын харилцааг зөв голдиролд буцан орохыг урагш ахиулахад Америкийн тал бэлэн байна. Хятадын талтай хамтдаа уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал асуудлуудаар харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, илүү олон нийтлэг ойлголт бий болгоно гэдгийг Америкийн тал хүсэн эрмэлзэж байна гэж хэллээ.

Хятад,  Америкийн төрийн тэргүүлэгчид Хятад, Америкийн харилцаа болон олон улсын том чухал асуудлуудаар гүнзгий харилцаа холбоо өрнүүлэх нь Хятад, Америкийн харилцааг зөв чиглэлд хөгжихийг удирдан жолоодоход маш чухал гэж хоёр тал санал нэгтэй үзсэн. Цаашид ч олон арга хэлбэрээр байнгын шинжтэй харилцаа холбоог хадгалж, ажил үүргээ түргэсгэн, өргөн хүрээнд яриа хэлцэл өрнүүлж, Хятад, Америкийн харилцаа урагш хөгжихөд нөхцөл боломж бүрдүүлэхийг хоёр талын ажлын шат давхаргынхандаа үүрэг болгохыг зөвшөөрсөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл