2003 оны 04-р сард SARS-ийн үед Францын ерөнхий сайд байсан Раффарин хуваарийн дагуу Хятадад айлчлах төлөөлөгчдийг тэргүүлэхээр шийдэмгий сонгосон юм.
Францын ерөнхий сайд асан Жан-Пьер Раффарин:
- Хятадад тэдний баатрууд нь мэргэн ухааны төлөөлөл юм. Тухайлбал Күнз, Лаоз нар юм. Би хэдийгээр 50 жилийн турш Хятадын хөгжлийг анхаарч ирсэн ч Хятадын өөрчлөлтийг маш их гайхсан хэвээр байна хэлжээ.
2011 оны 04-р сарын 12-нд Ши Жиньпин Ардын Их Хурлын Танхимд Раффарин болон түүний айлчлалын багийнхантай уулзсан байна.
Францын ерөнхий сайд асан Раффарин:
- Ноён Ши Жиньпин бид хоёр эртний найзууд. Анх 1970-аад оны эхээр Хятадад ирсэн. Тэр үед би оюутан байсан. Би хятад хэл мэддэггүй байсан ч анхааралтай ажиглагч байсан. Дарга Ши Жиньпин бид хоёр эртний найзууд. Бид танилцаад удаж байна. Тэр миний дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хүчин чармайлтыг ойлгодог. Дэлхийн энх тайвныг сахин хамгаалах нь би болон Ши Жиньпин даргын хамтын зорилго юм. Ерөнхийлөгч Ширакийг засгийн эрхэнд байх үед би ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд хоёр улсын Засгийн газар Франц, Хятадын соёлын солилцооны жил зэрэг арга хэмжээ зохион байгуулан Франц, Хятадын харилцааны хөгжлийг байнга ахиулсан гэж илэрхийлсэн байдаг.
2014 оны 03-р сарын 26-ны өдөр Ши Жиньпин Францын Парис хотноо Шарль де Голлийн санд зочилсон юм.
Раффарин:
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин надад "Найрамдлын медаль" гардуулсан нь миний хувьд маш их сэтгэл хөдөлсөн мөч байлаа. Энэ нь Хятад, Франц, Хятад, Европын холбооны харилцааны хөгжлийг ахиулахад миний 50 жилийн хөдөлмөрийг үнэлж буй хэрэг юм. Дарга Ши хүмүүстэй харилцахдаа маш дотно байдаг бөгөөд үргэлжийн энэрэнгүй сэтгэлээр ханддаг, Ши Жиньпин даргын үзсэн, сонссон зүйл нь түүнд Хятадын нийгмийн бүх давхаргын талаар тодорхой ойлголт өгсөн бөгөөд энэ нь түүнд олон нарийн ширийн зүйлсийг тодруулахад тусалж чадна. Ши Жиньпин дарга стратегийн өндөр мэдрэмжтэй бөгөөд тэр болгонд гол цэг, гол зүйл, зангилаанд хүрч чаддаг. Ядуурлыг арилгах нь Хятадад чухал, дэлхий дахинд ч чухал юм. Учир нь ядуурлыг арилгах нь хөгжлийн гол хүчин зүйл юм. Хятадын ядуурлаас ангижруулах, хөгжүүлэх практикийн зарим зүйл нь маш сайн, мөн улс орнууд туршлага сургамж авч ашиглаж байна гэж илэрхийлсэн.
Тэрээр басхүү:
- Би Ши Жиньпин даргын шинэ номыг уншсан. Маш гүн гүнзгий агуулгаараа намайг гайхшруулав. Номд хамгийн их дурдагдсан үгийн нэг бол инновац. Хятадын хөгжлийг инновацын замаар олж авсан. Түүний гарын үсэгтэй (《Ши Жиньпиний улс орны засаглалын тухай》)номын нэгдүгээр ботийг тэрээр надад бэлэглэсэн. Одоо бас гарын үсэгтэй хоёр дахь боть нь надад байгаа. Энэ нь гүнзгий ач холбогдолтой бөгөөд улс төрөөс давсан харилцаа юм. Ши Жиньпин дарга Бө-Аогийн форум дээр бид дангаараа амжилтад хүрч болохгүй, бусад улс орноо орхиж болохгүй, дэлхийн ирээдүй ганц улс орон биш, улс орнуудын хамтын ажиллагаа бол дэлхийн ирээдүй юм гэж хэлж байсныг санаж байна ярьсан юм.
2017 оны 01-р сарын 18-ны өдөр НҮБ-ын Женев дэх төв байранд болсон “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа хэлэлцэж, байгуулах” өндөр түвшний уулзалтанд дарга Ши Жиньпин:
- Би "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлж, хамтдаа ялалт байгуулж, хамтдаа хөгжихийг уриалсан юм” гэж илэрхийлсэн байдаг.
Үүнд Раффарин:
- Энэ бол олон улсын төлөвлөгөө, Хятадын төлөвлөгөө, Ши Жиньпин даргын санаачилга юм. Үүнд амлалт, төлөвлөгөө бий. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын алсын хараа нь маш өргөн цар хүрээтэй юм. Тэгвэл хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын алсын харааг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх замаар үүнийг биелүүлэх ёстой гэж дарга Ши Жинльпин үзэж байна. Олон улсын хамтын ажиллагаа бол зөрчилдөөнийг шийдвэрлэх нэг арга зам юм. Энэ бол “Бүс ба зам” санаачилгын ач холбогдол юм. Миний бодлоор дарга Ши Жинльпин маш урт хугацааны стратегийн алсын хараатай. Тэрээр нийгмийн бодит байдалтай тулгарахдаа ард олон нийтэд маш их хүнлэг сэтгэл, ойлголтоор ханддаг. Ши дарга ажлаа авсныхаа дараа хийсэн зүйл нь түүний зан чанарын талаар миний олж мэдсэн зүйлтэй бүрэн нийцэж байгаа гэж би бодож байна” гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.
