Хятад улсын дарга Ши Жиньпин Шинэ Зеландын шинэ ерөнхий захирагч Кирод 10-р сарын 21-нд баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
БНХАУ болон Шинэ Зеланд нь хамтын ажиллагааны чухал түншүүд юм. Дипломат харилцааны тогтоосны 49 жилийн турш Хятад, Шинэ Зеландын харилцаанд чухал ахиц гарч, хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт шинэчлэл авчирч, хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөжөө хүртээсэн юм. Цар тахлын нөхцөл байдалд хоёр орон халдвараас урьдчилан сэргийлэх, эдийн засгаа сэргээх зэрэг талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. Миний бие Хятад, Шинэ Зеландын харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үздэг бөгөөд Киро тантай хамт хүчин зүтгэж, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлан, хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэн, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.
