solongonews
Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярилаа
2022-01-11 08:40
Ши Жиньпин Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярилаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 01-сарын 10-ны үдээс хойш Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярьжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Шинэ оны эхэнд тантай утсаар ярьж байгаадаа баяртай байна.Саяхан өнгөрсөн жил нь Хятад, Беларусь хоёрын хувьд чухал ач холбогдолтой юм. Би та бүхэнтэй олон хэлбэрээр нягт харилцаж, Хятад, Беларусийн харилцааны тасралтгүй хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Энэ жил Хятад, Беларусь дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, Беларусийн харилцаа сайн үр дүнд хүрсэн. Хоёр тал харилцан итгэлцэж, харилцан ашигтай хамтаар хожих иж бүрэн стратегийн түнш болсон. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад хоёр талын хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр талын худалдааны хэмжээ 50 дахин нэмэгдсэн, Хятад-Беларусийн аж үйлдвэрийн парк, Хятад-Европын төмөр зам зэрэг хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж, шинжлэх ухаан технологи, боловсрол, соёл, аялал жуулчлал, эм эмнэлэг зэрэг салбарын солилцоо гүнзгийрч, улс орнуудын найрсаг солилцоо, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгов. Хятадын тал Беларусийн талтай хамтаар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг шинэ эхлэл болгож, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Беларусийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй ахиулж, шинэ үр дүнд хүргэнэ. Хоёр тал хоёр талын худалдааны цар хүрээг өргөтгөж, инновац, ногоон хөгжил, дижитал хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад-Европын ачааны галт тэрэгний тогтвортой үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг хангана. Хоёр тал вакцины хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ" гэжээ.

Ши Жиньпин мөн хэлэхдээ "Одоогийн олон улсын болон бүс нутгийн байдал ээдрээтэй, хувьсан өөрчлөгдөж байна. Хятад, Беларусь нь НҮБ зэрэг олон талт үйл ажиллагаанд үр ашигтай хамтран ажиллаж, улс орны үндсэн ашиг сонирхлоо хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж ирсэн нь Хятад, Беларусийн стратегийн үнэ цэнийг харуулж байна. Шинэ нөхцөл байдалд хоёр тал нягт хамтран ажиллаж, жинхэнэ олон талт үзлийг баримталж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо ба олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Хятад улс нь Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, Беларусь улс үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар явахыг үргэлж дэмжиж байна. Хоёр тал бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, олон улсын хамтын нийгэмлэгийг ардчилал, хүний эрхийн талаарх зөв үзэл бодлыг бий болгоход чиглүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ" гэжээ.

Лукашенко Хятадын Коммунист Намын 100 жилийн ойг тохиолдуулан дахин баяр хүргэв. Лукашенко хэлэхдээ "Беларусийн ард түмэн Хятадын ард түмэнд үргэлж чин сэтгэлээсээ, найрсаг ханддаг бөгөөд Беларусь улс төр, ёс суртахууны тууштай дэмжлэг үзүүлж байгаад Хятадын тал талархаж байна. Олон улсын болон бүс нутгийн байдал гүнзгий бөгөөд ээдрээтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд Беларусь Хятад улстай нягт харилцаа холбоо, зохицуулалтаа хадгалахыг хүсэж байна. Беларусь Хятад улс энэ онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа энэхүү сайхан мөчид, Беларусь-Хятадын харилцааг шинэ шатанд гаргаж, Хятад улстай хамтаар Беларусь-Хятадын аж үйлдвэрийн паркийг сайн хөгжүүлж, цар тахалтай тэмцэх, Хятадын уламжлалт анагаах ухаан, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ. Беларусь үргэлж Хятадын хатуу түнш байх болно. Хятадын ард түмэнд хаврын баярын мэнд хүргэе" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл