solongonews
Ши Жиньпин Африкийн холбооны 35 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад баярын цахилгаан илгээв
2022-02-05 21:46
Ши Жиньпин Африкийн холбооны 35 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин дарга өнөөдөр буюу 05-ны өдөр Африкийн холбооны 35 дахь дээд хэмжээний уулзалтад баярын цахилгаан илгээж, Африкийн улс орон, ард түмэнд халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Энэ жил Африкийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Африкийн холбоо Африкт тохирсон хөгжлийн замыг идэвхтэй судалж, чухал үр дүнд хүрсэн байна. Мөн Африкийн холбоо Африкийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалан ахиулж, Африкийн олон улсын нөлөөг өргөжүүлж, Африкийн орнуудын коронавирусний цар тахлыг тэмцэхэд дэмжиж, Африкийн олон улсын нөлөө, статусыг үргэлжлүүлэн сайжруулахад түлхэц үйлдэл үзүүлсэн" гэв.

Ши Жиньпин онцлохдоо "2021 он бол Хятад, Африкийн харилцаа эрчимтэй хөгжлөө олсон жил юм. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын 8-р бага хурал амжилттай болж, миний бие Африк тивтэй ойрын гурван жилд хамтран ажиллах "Есөн төсөл"-ийг зарлаж, оролцогч Африкийн удирдагчидтай шинэ эриний Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг  байгуулахыг дэмжих талаар тохиролцсон ажээ. Шинэ нөхцөл байдалд Хятад улс Африкийн талтай хамтаар форумын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилгыг Африкийн холбооны хамтын ажиллагаатай гүнзгий уялдуулахад бэлэн байна. “2063 оны мөрийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ахиулж, чөлөөт худалдааны бүсийг байгуулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чиглэлийг удирдан чиглүүлж, илүү чанартай, илүү өргөн цар хүрээтэй хөгжлийг эрэлхийлж, Хятад, Африкийн найрамдлын шинэ түүхийг бичихэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл