Синьхуа агентлагийн мэдээ: 06-р сарын 28-нд Осака хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосатай уулзав.
Дарга Ши Жиньпин: - Хятадын тал хоёр орны улс төрийн итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хоёр тал үндсэн эрх ашиг, сонирхож буй чухал асуудлаар үргэлжлүүлэн харилцан дэмжлэг үзүүлж, "Бүс ба зам" санаачилга, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн чуулга уузалтын "8 том үйл ажиллагаа"-г Өмнөд Африкийн Засгийн газрын ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй холбож, үйлдвэрлэл, дэд бүтэц, хүний нөөц, дижитал эдийн засаг, өндөр, шинэ технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Хятадын тал Өмнөд Африкийн талтай ядуурлыг бууруулах зэрэг талын туршлагаа хуваалцаж, Өмнөд Африкийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Рамафоса: - БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн мэнд хүргэе. Хятад улсын хөгжил шинэ амжилтад хүрэхийг ерөөе. Өмнөд Африк хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг чухалчилж, Хятад улс урт хугацааны турш дэмжиж тусалсанд талархал илэрхийлье. Бид Хятадын талтай улс орноо засах туршлагаа солилцон, улс орныхоо хөгжлийг "Бүс ба зам" төсөлтэй нягт холбон хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлсэн байна.
