
Ардын дуу ард түмний маань дуу, ардын дуу ухаант түмний маань урагш дэвшихийн уриа.
Монгол ардын дуу бол уул бүхэн нь үлгэртэй, ус бүхэн нь домогтой монголын сайхан нутгийн минь соёлын хөрснөө сувдарсан нандин өв. Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Өвөр Монгол орны ардын дууны үзүүлэн тогтолт саяхан Өвөр Монголын Тунляо хотод зохиогдсон юм.
Өнгө ялгарсан үндэстний хувцас заслаараа гоёсон нүүр дүүрэн жаргалын мишээлтэй Өвөр Монгол орны 12 аймаг хотын оролцоотой, ардын дууны салбарт алдар нэрээ дуурьсуулан яваа 100 гаруй ардын уран сайханчид Хорчин нутгийн урлагийн тайзанд ур явьяасаа харууллаа. Тоглолтод Өвөр Монгол орны алдарт дуучин, биет бус соёлын өвийн уламжлагч, улсын нэгдүгээр зэрэглэлийн уран сайханчид ч ардын дуугаа дуулан бүжиг бүжиглэж хөгжөөн нэмэрлэлээ.

Монгол ардын дуугаар төлөөлүүлсэн биет бус соёлын өв бол хүн төрөлхтний оюун ухааны охь бүтээл, түүхээс уламжилж ирсэн үнэт эрдэнэ юм. Үндэстний биет бус соёлын өвийн нэг агуулга болох ардын дууны урлагийг хамгаалах, уламжлах, хөгжүүлэх бол ардын уран бүтээлчдийн үүрэг хариуцлага болно.

Хятад улсын утга урлагийн холбоо, Хятад улсын зохиочдын нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байгаа өнөөдөр Хятад улсын дарга Ши Жиньпинээс баярын захиа ирүүлж, “Утга урлагийн үйлс бол нам болон ард түмний чухал ажил үйлс болно, утга урлагийн ажлын байр бол нам болон ард түмний чухал ажлын байр болно гэсэн байна.
- Өнөөдөр бид ардын дууны тоглолтын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь Ши Жиньпин даргын шинэ цаг эриний Хятад улсын онцлогт социализмын үзэл бол намын 19 дүгээр их хурлын үзэл санааны дагуу үндэстний шилдэг уламжлалт ардын соёлыг бадрааж, ӨЗО-ы биет бус соёлын өвийг хамгаалж, Өвөр Монгол орны ардын баялаг урлаг соёлын нөөцийг уудлан, ардын дуу урлагийн агуулгыг бүх талаар дэлгэн харуулж, урлагийн содон шилдэг ардын дууны уран бүтээлчдийг бэлтгэж, Өвөр Монгол орны ардын дууны үйлсийн урагш дэвшлийг ахиулна гэж Өвөр Монголын утга урлагийн холбооны дэд тэргүүлэгч Ерөөлт ярьсан юм.

Маш олон шилдэг монгол ардын дуу нь Өвөр Монгол орон, Хятад улс цаашлан дэлхийд уламжлан дуулагдаж, тал нутгийн соёлыг өргөнөөр уламжлан дэлгэрүүлэхэд идэвх ач холбогдолтой. Тус удаагийн тогтолтод “Нуунзаяа” , “Хун галуу”, “Овоон дахь уулзалт” зэрэг тал нутагт өргөнөөр уламжлагдаж байгаа ардын дуу, уртын дуу болон манхан аялгуу, Хөлөнбуйр хотын үндэстний цөөнхийн ардын дуу зэргийг дуулан бүжиглэж, Өвөр Монголын ардын дууны нижгэр наадам болсон байна.

