
ХятадынГадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин өчигдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлаар, "Хятад + Төв Азийн таван орон" -ын гадаад хэргийн сайд нарын хоёрдугаар уулзалтыг Шэньси мужийн Ши-Ань хотод 5 дугаар сарын 12-нд зохион байгуулна гэж мэдэгдэв. Уг уулзалтыг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван и даргалж, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны гадаад хэргийн сайд нар оролцоно.
Хуа Чүнь-Ин: - Хятад болон Төв Азийн таван орон нь найрсаг хөрш, стратегийн түнш юм. Талууд уламжлалт найрамдал маш гүн гүнзгий бөгөөд бүх салбарын солилцоо, хамтын ажиллагаа мөн маш ойр байдаг. Энэ жил Төв Азийн орнуудын тусгаар тогтнолын 30 жил, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ирэх жил Хятад, Төв Азийн орнуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно.Талууд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт ихээхэн найдаж байгаа бөгөөд Хятад, Төв Азийн орнуудын харилцааг хөгжүүлэх нь түүхэн шинэ боломжуудтай тулгарч байна. Энэхүү нөхцөл байдал дор, БНХАУ-ын зүгээс “Хятад + Төв Азийн таван орон"-ы гадаад хэргийн сайд нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах санал тавьсан, мөн анхны нүүр нүүрээ харсан уулзалт бөгөөд талуудын нааштай хариу, дэмжлэг авсан гэжээ.
Мөн тэрбээр: - Тус уулзалтын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нь таван орны гадаад хэргийн сайд нартай цар тахлын эсрэг хамтын ажиллагаа, “Бүс ба Зам ”-ыг хамтдаа бүтээн байгуулах, харилцан холболт, олон улсын хамтын ажиллагаа зэрэг хамтдаа анхаарал тавьж буй асуудлуудын тухай гүнзгий санал солилцож, холбогдох үр дүнгийн баримт бичгүүдийг тохиролцож гарын үсэг зуран, хоёр талын цуврал яриа хэлэлцээ, олон талт найрсаг солилцооны үйл ажиллагааг зохион байгуулна. Төв Ази нь эрт дээр үеэс Торгоны замын чухал зангилаа байсныг, мөн Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс " санаачилгын өлгий нутаг гэдгийг онцгойлон дурдах нь зүйтэй. Бүх улс орнууд нь Хятад улстай "Бүс ба Зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны чухал түнш юм. Энэхүү уулзалт нь эртний Торгоны замын өлгий Ши-Ань хотод болох бөгөөд энэ нь онцын ач холбогдолтой юм. Энэхүү уулзалт амжилт бүтээлээр дүүрэн болно гэдэгт бид итгэлтэй байна. Хятад улс нь Төв Азийн орнуудтай харилцах харилцааны шинэ хөгжлийг эрчимжүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны шинэ үр дүнд хүрэхэд туслах болно гэж онцлов.
