solongonews
Хятад улсад суух элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2019-05-29 09:52
Хятад улсад суух элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 28-нд Ардын Их Хурлын ордонд 7 орноос Хятадад шинээр томилогдсон элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авлаа.

Шинээр томилогдсон 7 элчин сайд нь тус тус Швейцар, Колумб, Чех, Өмнөд Солонгос, Норвеги, Швед, Чадын элчин сайд нар болно.

Дарга Ши Жиньпин:

- Орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээгээр чухалчлан үзэж, дэлхийн олон туйлт, эдийн засгийн глобал нөхцөл байдалд талуудтай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "Нэг бүс нэг зам"-ыг хамтран бүтээн байгуулж, орнуудын иргэдэд үр шимийг хүртээхэд бэлэн байна. Хятадын Засгийн газар элчин сайд нарын үүргээ хэрэгжүүлэхэд тус дэмжлэг үзүүлж, Хятад ба орнуудын найрсаг харилцааг гүнзгийрүүлж, хоёр талт харилцааг хөгжүүлэх тал дээр идэвхтэй хувь нэмэр оруулахыг элчин сайд нарт хүсэж байна гэсэн байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл