solongonews
Ли Кэчян Букертэй уулзав
2019-12-04 16:02
Ли Кэчян Букертэй уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-нд АИХ-ын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Сальвадорын ерөнхийлөгч Букертэй уулзав.

Ли Кэчян: Хятад, Сальвадор ноднин жил дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа урагштай хөгжиж байна. Энэ нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд тустай юм. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч тантай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг төлөвлөх болно. Хятадын тал улс орнуудад том жижгийн ялгаа байхгүй гэсэн шударга зарчим баримталдаг бөгөөд харилцан нөгөө талынхаа бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, эрх тэгш харилцан, харилцан нөгөө талынхаа дотоод хэрэгт оролцдоггүй билээ. Сальвадорын тал улс орныхоо аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах, иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд гаргасан хичээл зүтгэлийг бид дэмжиж байна. Мөн хоёр талт харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалахын дагуу улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орны харилцааны хөгжилд сайн сайхан хэтийн төлөвийг нээхийн тулд хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.

Букер: Сальвадор бол Хятад улстай Номхон далайгаар алслагдсан хөрш бөгөөд хоёр орны ард түмний найрамдал гүн зузаан юм гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл