Хятадын Коммунист нам 100 жилийн туршид ард түмнээ удирдан цөөнөөр олныг ялж, буурайгаар хүчирхэгийг дийлсэн, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой хөгжил зэрэг олон арвин гайхамшгийг бүтээсэн бөгөөд бололцоогүй зүйл бүхнийг бүтээсэн байна.
ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаар баталсан “Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр” нь намын түүхийн бүх үе шатанд байгуулсан чухал амжилт, туршлагуудыг бүх талаар дүгнэсэн байна. Нам, ард түмний зуун жилийн тэмцэл Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай туульс болон сүндэрлэжээ.
Намын зуун жилийн түүхийг эргэн харахад бидний нүдэнд цэлмэг хөх тэнгэр, номин ногоон уул ус сүндэрлэн босч, магтан дуулаад баршгүй үзэсгэлэнт сайхан нийгмийг бүтээн байгуулжээ. Нам нь шинэ ардчилсан хувьсгалын үед ард түмнээ удирдан шаргуу тэмцэл явуулж, шинэ ардчилсан хувьсгалын агуу их ялалтыг байгуулж, Хятадын хагас феодал, хагас колонийн түүхийг эцэслүүлэн, үндэстэн нь тусгаар тогтнолоо олж, ард түмэн нь чөлөөлөгдсөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан байна.
Социализмын хувьсгал болон бүтээн байгуулалтын үед нам ард түмнээ удирдан өөрийн хүчээр хүчирхэгжиж, социализмын хувьсгал болон бүтээн байгуулалтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх хамгийн өргөн дэлгэр, гүнээ хувиралттай нийгмийн хувьслыг бүтээв. Хүн амын тоогоор олон Дорнын ядуу орон байснаа "Хоёр бөмбөг, нэг од"-ыг бүтээж, тусгаарласан аж үйлдвэрийн систем болон улс ардын эдийн засгийн системийг бүрдүүлж, тариалан аж үйлдвэрийн нөхцөл сайжирч, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг салбарууд нь хөгжлөө олж, ардын чөлөөлөх цэрэг арми нь хүчирхэгжин, хуучны Хятад улсын дарамтан дор амьдарч байсан гадаад харилцааг эцэслүүлсэн юм.
Өөрчлөлт нээлт болон орчин үеийн Социализмын бүтээн байгуулалтын шинэ эрин үед нам нь ард түмнээ удирдан үзэл санаагаа чөлөөлж, урагшлан дэвшиж, өөрчлөлт нээлт болон орчин үеийн Социализмын бүтээн байгуулалтын их амжилтыг бүтээсэн түүхтэй. "Хятадын онцлогтой социализм", "Нэг бүлэг хүмүүсийг эхлээд баяжуулах" бодлого нь үзэл санааны дөнгийг тайлж, эдийн засгийн төлөвлөгөөтэй хөгжлийн тогтолцооноос социализмын зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин хөгжсөн. Үйлдвэрлэлийн хүч нь хоцрогдмол байсан Хятад улс хэдхэн арван жилийн хугацаанд дэлхий дахинд эдийн засгаар хоёрдугаарт орсон. Ард түмнийх нь амьдрал өлсөж, даарахаа шийдэж чадахгүй байсан ядуу орноос чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан том гүрэн болон хүчирхэгжсэн түүхэн их үсрэлт хийсэн юм.
ХКН-ын XVIII их хурлаас хойш нам нь ард түмнээ удирдан өөртөө итгэлтэй, шинийг бүтээсэн шинэ эрин үеийн Хятадын онцлогтой Социализмын байгууллыг байгуулав. Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо нь улсын дотоод гадаадын бодит байдалд суурилан олон арвин бодлого боловсруулж хэрэгжүүлснээр урт хугацааны туршид шийдэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэж, нам ба төрийн ажил хэргийг амжилттай бүтээсэн түүхэн амжилтыг бүтээжээ. "Sky Eye" сансрын хайгуул, "Mozi" дамжуулалт, өндөр хурдны төмөр зам, "Beidou" сүлжээг бүрдүүлсэн шинжлэх ухаан, техник мэргэжлийн амжилтыг байгуулж, атаршсан шар хөрсийг номин ногоон уул устай нутаг болгон хувируулсан экологийн засалтыг сайжруулав. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах замд нэг ч хүнийг орхигдуулалгүй баяжуулж чадсан зэрэг амжилтууд нь ХКН болон Хятадын ард түмний эрэлхэг тэмцлийн эрч хүч, урам зоригийг дэлхий дахинд тунхаглаж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн босон зогсож, баяжин хүчирхэгжсэн их амжилтад хүрсэн түүхтэй.
Хичнээн хол газар аяллаа ч ирсэн замаа битгий март. Өнгөрснөөс олсон амжилт бол дээд тэнгэрээс заяасан биш, өөрийн оюун ухаанаараа бүтээсэн амжилт юм. Өчигдрийн гашуун зовлонгоо бүү умарт, өнөөдрийн эрхэм зорилгодоо битгий туйлшир, маргаашийн сайн сайхан мөрөөдлөө бүү хөсөрдүүл. Өнгөрсөн 100 жилд ард түмэндээ, түүхийн хөгжилд гялалзсан амжилт авчирсан Хятадын Коммунист нам Хятадын ард түмнийг удирдан шинэ эрин үеийн шинэ аян замд улам их амжилтыг бүтээх болно!
