Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр хэлэхдээ Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах хүчинд “COVID-19”-ийн эсрэг вакцин хандивласан нөхцөл байдлын талаар танилцуулав. Жао Лижянь хэлэхдээ, хандивласан 300 мянган тун вакциныг Африк тив дэх үүрэг гүйцэтгэж буй бүсэд тэргүүлэн хэрэглүүлэх болно. Энэ нь Хятад улс дарга Ши Жиньпиний Хятадын вакциныг дэлхийн нийт бүтээгдэхүүн болгох амлалтыг биелүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ болно. Мөн олон талт үзэл болон НҮБ-ыг дэмжиж, түүнчлэн энхийг сахиулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг чухалд үзэн, анхаарал хандуулж буйг бүрэн харуулж байна гэжээ.Мөн тэрээр, дараагийн шатанд Хятад улс НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллаж, энхийг сахиулагчдад Хятадын вакциныг аль болох богино хугацаанд ашиглах боломжийг олгох болно гэжээ.

