solongonews
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагдсаны 76 жилийн ойд баяр хүргэв
2021-09-02 21:12
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 02-нд ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Вьетнам улсын дарга Нгуен Суан Фук нарт баярын цахилгаан илгээжээ.

        Ши Жиньпин дарга:

- Өнгөрсөн оноос хойш Вьетнамын нам болон улс орны бүтээн байгуулалтын үйлс эрчимтэй хөгжиж, намын 13-р их хурлаа амжилттай хуралдуулж, Төв хорооны удирдлагуудын халаа сэлгээ урагштай явагдсан. Ирэх хэсэг хугацааны эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Найз нөхдийн хувьд энэ бүхэнд бид маш их баяртай байгаа бөгөөд ВКН-ын удирдлага дор Вьетнамчууд намынхаа 13-р их хурлаар товлосон зорилтуудыг амжилттай биелүүлж, нам болон улс орныхоо бүтээн байгуулалтын “Хос зуун жил”-ийн зорилтынхоо төлөө эрчимтэй урагшилна гэдэгт итгэлтэй байна. Хятад, Вьетнам нь социалист тогтолцоотой ойрын хөрш орнууд болохын хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц юм. Хоёр орон хоорондын найрамдалт хөршийн найрсаг харилцааг тасралтгүй бэхжүүлж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь стратегийн нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Хятад, Вьетнамын харилцааны хөгжилд миний бие дээд хэмжээнд анхаарал хандуулж, та бүхэнтэй хамтран хоёр нам, хоёр орны харилцааг үргэлжлэн эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл