solongonews
Хятад улс эдийн засгийн нөхцөл байдлаа судлав
2021-07-30 21:40
Хятад улс эдийн засгийн нөхцөл байдлаа судлав.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо 07-р сарын 30-нд хуралдаж, одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг судлан, энэ оны сүүлийн хагасын эдийн засгийн ажлаа байршуулав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргаллаа.

Энэ онд Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой сэргэж, шинэчлэлт нээлтийн эрчийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааг үр дүнтэй баталгаажууллаа. Чансаатай хөгжлийн талаар шинэ амжилтад хүрч, нийгэм нийтээрээ ерөнхийдөө тогтвортой байдлаа хадгалж байна. Оны сүүлийн хагасын эдийн засгийн ажлыг сайтар хийж, макро бодлогыг үргэлжлэн тогтвортой хэрэгжүүлж, идэвхтэй санхүүгийн бодлого, тогтвортой валютын бодлогоор олон бодлого хэрэгжилтийг дэмжинэ. Макро бодлогыг бие даан хэрэгжүүлж, юанийн ханшийг зохистой хэмжээнд тогтвортой байлгаж, өргөн хэрэглээний барааны хангалтыг баталж, үнэ ханшийг тогтвортой байлгах ажлыг сайтар хийх хэрэгтэй хэмээн хуралд онцоллоо.
Хурлаар бохир хийн ялгарлыг багасгах, цар тахлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж хянах, вакцинжуулалтын ажлыг үргэлжлэн сайтар хийж, Бээжингийн өвлийн олимп паралимпад сайтар бэлтгэх зэрэг ажлын талаар нарийн шаардлага тавьжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл