ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 07-р сарын 15-наас 16-ны өдрийг хүртэл Өвөр Монголын ажил байдалтай танилцан шалгасан бөгөөд “Уг санаагаа үл мартаж үүргээ хариуцлагатай бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийг өрнүүлж байх тухай зааварчилгаа өгөв.

Ши Жиньпин дарга Улаанхад хотын Харчин хошууны Эмээл уул ой шугуйн талбайн Шугуйт оронд очиж, ой шугуйн хамгаалалтын муруй замаар явж ой модны ургалтын байдлыг хянаж үзлээ.

Дарга Ши Жиньпин Улаанхад хотын Сүншань тойргийн Хянган гудамжны Линь Хуан хүрээлэнгийн олон нийтийн тойрогт хүрч, суугуул ард иргэдтэй дотно яриа өрнүүлэв.

Ши Жиньпин дарга Улаанхад хотын Харчин хошууны Хэ Нань гудамжны Эмээл уул тосгоны Намын гишүүн олон түмний үйлчилгээний төвд үндсэн шатны намын байгуулалт, үндэстний бүлгэмдэл болон хөдөө тосгоныг хөгжүүлж буй байдалтай танилцав.

Ши Жиньпин дарга Улаанхад хотын Харчин хошууны Хэ Нань гудамжны Эмээл уул тосгоны Жан Гүөлигийн гэрт үндсэн шатны дарга удирдлага нарын төлөөлөгчидтэй дотно яриа өрнүүллээ.

Дарга Ши Жиньпин Улаанхад хотын Харчин хошууны Эмээл уул ой шугуйн талбайд ажиллаж байгаа ой шугуйн хамгаалагчидтай ярилцаж, тэдний ажил амьдрал, гэр бүлийн байдлыг ойлгов.
