ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян саяхан ой шугуй, тал нутгийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажлын талд чухал зааварчилга гаргажээ. Зааварт:
- Ой шугуй, тал нутгийн түймэртэй тэмцэх нь аюулгүй байдал, хөгжилтэй холбоотой томоохон асуудал юм. Одоогийн байдлаар манай улсын ихэнх бүс нутаг ой шугуй, тал нутгийн хаврын түймрээс урьдчилан сэргийлэх үе шатанд ороод байна. Олон бүх бүс нутгийн холбогдох байгууллага хэлтсүүд нь Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдуулж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, тогтоолыг чин үнэнчээр хэрэгжүүлэн, ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг баримталж, урьдчилан сэргийлэхээр гол болгох, аврах хамгаалахыг уялдуулах, үр дүнтэй таслан зогсоох, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ой шугуй, тал нутгийн түймрээс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.
