Гурав хоног үргэлжилсэн VI удаагийн дэлхийн интернэтийн хурал 10-р сарын 22-ны өдөр Жэжян мужийн Үжэньд өндөрлөв.
Хурлын үеэр дэлхийн 83 улс орон, бүс нутгийн 1500 гаруй төлөөлөгч Үжэньд цугларч, "Ухаалаг интернэт, нээлттэй хамтын ажиллагаа-Интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулъя" сэдвийн хүрээнд интернэтийн орон зайн хөгжлийн хандлагын тухай ярилцан, мэдээлэл технологи, инновацын үр дүнг харуулж, интернэтийн орон зайн нээлттэй хамтын ажиллагааны арга замын тухай санал бодлоо солилцов.
Хурлын хаалтын хэвлэлийн бага хуралд Хятадын интернэт мэдээллийн албаны орлогч дарга Лю Лехүн: Ши Жиньпин дарга VI удаагийн дэлхийн интернэтийн хуралд баярын цахилгаан илгээсэн нь Хятад улс дэлхийн улс орнуудын хамт интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогц байгуулах хүсэл мөрөөдөлтэй байгааг харуулж, хуралд оролцсон төлөөлөгчдийн өндөр үнэлгээ, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олсон байна гэжээ.
