Дарга Ши Жиньпин баярын захидалдаа: Шэмэний эдийн засгийн тусгай бүсийг байгуулсны 40 жилийн ойг тохиолдуулан миний бие тусгай бүсийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүст халуун баяр хүргэж байна.

40 жилийн турш Намын Төв хорооны удирлагаар Шямэний эдийн засгийн тусгай бүс нь шинийг санаачлан, урагш дэвшиж, олон салбарт түүхэн үсрэлт хийж, өөрчлөлт нээлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан. Улмаар эх орноо нэгтгэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ нь Намын төв хорооноос Эдийн засгийн тусгай бүс байгуулах стратегийн бодлого нь бүрэн зөв болохыг бүрэн нотолж байна.
Шинэ замналдаа Хятадын онцлог бүхий социализмын замаар тууштай замнаж, хөгжлийн шинэ шатанд тулгуурлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримталж, хөгжлийн шинэ байдалд үйлчлэн, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, чансаатай хөгжлийг дэмжин, тэнгисийн хоёр эргийн хөгжлийг дэмжин, социализмын шинэчлэлийг биелүүлэхэд манлайлан оролцож, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж тэмдэглэсэн байна.
