
Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань болон Хятадад төрийн айлчлал хийж буй Филиппиний ерөнхийлөгч Ромуалдез Маркосын гэргий Лиза нар 01-р сарын 04-ний өдөр Хятадын Үндэсний музейд зочилжээ.
Хятадын Үндэсний музейн захирлын хамт хоёр улсын төрийн тэргүүний гэргий нар Хятадын Үндэсний музей болон Ордны музейн хамтран нээсэн соёлын эд зүйлсийн хамтарсан үзэсгэлэнд хүрэлцэн ирж сонирхсон байна.
Пэн Лиюань, Лиза нар үзэж сонирхон үзэл бодлоо солилцов. Хоёр тал хоёр орны ахмад үеийн удирдагчдын солилцооны түүхийг баяртайгаар дурсан санаж, хоёр орны найрсаг харилцаа хөгжиж байгаад баяртай байна.

Пэн Лиюань хэлэхдээ:
- Бүх үндэстний дунд сайхан сэтгэл, найрсаг байдал, эв найрамдалтай байх нь Хятадын үндэстнүүдийн мөрдөж буй амьдралын хэв маяг юм. Хятад, Филиппин хоёр далай алсалсан хөршүүд бөгөөд Филиппин нь тэнгисийн торгоны зам дагуух чухал улс юм. Хоёр ард түмэн уламжлалт нөхөрлөлийг урагшлуулж, Хятад-Филиппиний харилцааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Лиза Пэн Лиюанийг Үндэсний музейд зочлохыг урьсанд талархал илэрхийлж, музейд үзүүлсэн үзэсгэлэнт, баялаг цуглуулгыг магтаж, Хятадын түүх, соёлын талаарх ойлголтоо илүү сайн, гүнзгийрүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Тэрээр мөн "Хоёр ард түмэн Торгоны замын үзэл санааг өвлөн авч, харилцан итгэлцэл, нөхөрлөлийг тасралтгүй сайжруулах ёстой" гэжээ.
