ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, БНХАУ-ын УТЗЗ-ний тэргүүлэгч Ван Ян сүүлийн өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ажиллалаа. Тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үндэстний ажлын тухай чухал өгүүлэлт, Өвөр Монголын ажлын тухай чухал зааврын үзэл санааг бүрэн бүтэн зөв оновчтой ойлгон хэрэгжүүлж, шинэ цаг үеийн үндэстний ажлын түүхийн орон байрыг болон Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох энэ гол шижмийг бат хэрэгжүүлэх. Зөв улс орны үзэл баримтлал, түүхийн үзэл баримтлал, үндэстний үзэл баримтлал, соёлын болон шашин суртахууны үзэл баримтлалыг бат бий болгон, нийтлэг чанар ба зөрөөт чанарын харьцааг зөвөөр танин зөвөөр шийдвэрлэж, үндэстний хүрээний гүн давхаргын асуудлыг хүчлэн шийдвэрлэж, “Жишээч өөртөө засах орон”-ы эрхэм дээд нэр хүндийг сайтар сахин хамгаалж, үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой, хил хязгаарын амар тайван, сайн сайхан байдлыг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж чухалчлав.
Ван Ян энэ сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэл ажлын дугуйлан дагуулан Өвөр Монголд ирж, 4 дугуйлан хуваан, Хөххот, Бугат, Түнляо, Шилийнгол зэрэг газраар очлоо. Тэрээр нам засгийн байгууллага, хотын нийгэм дүүрэг, мал аж ахуй, газар тариалангийн орон, бүх төрлийн сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууламж, соёлын нэгжээр гүнзгийрэн, бүх шатны удирдах ажилтан, тусгай мэргэжилтэн эрдэмтэн, үндэстнүүдийн олон нийттэй ярилцахын хамт ярилцах хурал хуралдуулан холбогдол бүхий санал зөвлөмжийг сонссон байна. Ван Ян:
- Манай улс өдгөө Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын зангилааны цаг мөчид оршиж байна. Энэ бол шинэ цаг үеийн үндэстний ажлыг сайтар хийх хамгийн том ахуй байдал юм.
Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлоох нь үндэстний сэргэн мандалтыг биелүүлэх суурь болон стратегийн чанартай инженер болно. Хятадын үндэстний олон ишт нэг цогцожсон байршлын тухай үзэл баримтлалаа гүнзгийрүүлж, Хятадын үндэстний хамтын цогцын түүхийн судалгааг чангатгаж, үндэстнүүдийн удирдах түвшний олон түмнийг мэргэжил дээшлүүлэн хөтлөн жолоодох. Манай өргөн уудам хил хязгаар орон бол үндэстнүүд хамтдаа цогцлоон байгуулсан, өнө удаан түүх бол үндэстнүүд хамтдаа бичиглэсэн, гэрэл цацарсан соёл бол үндэстнүүд хамтдаа үүдсэн, агуу их үзэл санаа бол үндэстнүүд хамтдаа бойжуулсан гэдгийг цаг ямагт бат санаж, түүхийг ард түмэн бүтээж, үндэстнүүдийн хамтралцаа солилцооны уялдал бол Хятадын үндэстний хөгжил дэвшлийг урагшлуулах ширгэшгүй хөдөлгөх хүч болохыг гүнзгий таньж, бүх үндэстний түүхийн хувь нэмэр болон түүхт хүмүүсийн үр нөлөөг зөв үнэлэх хэрэгтэй. Үндэстний ухамсар ба Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрын харьцааг зөв хөтөлж, Хятадын соёлын тухай хамтын үзэл баримтлалаа нэмэгдүүлсний суурин дээр үндэстнүүдийн соёлыг уламжлан хамгаалах ба шинийг санаачлан уялдуулахыг дэмжих хэрэгтэй. Улсын нийтээр хэрэглэх үг хэл, үсэг бичгийг дэлгэрүүлэн түгээмэлжүүлэх ажлыг түргэсгэж, улсын нэгдсэн журмаар найруулсан заах материалыг дэлгэрүүлэн хэрэглэх ажлыг баттай сайн хийж, үндэстнүүдийн олон түмэнд шинжлэх ухаан соёлын мэдлэгийг нэн сайн хүртээж, ажил олох чадвар ба орчин үеийн нийгэмтэй уялдах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэж зааварчлав.
Ван Ян:
- Үндэстний орны өөртөө засах байгуулал нь манай улсын нэгдсэн олон үндэстэнтэй улсын үндсэн улсын байдалд нийцэж, хүчирхэг их амьдралын хүчтэй байгаа юм. Нийт үндэстний өөртөө засах газар орон бүгд намын удирдлага доорх газар орон, бүх улсын үндэстнүүдийн ард түмний хамтын газар орон юм. Өөртөө засах орон нутгийнхан өөртөө засах эрхийг хэрэгжүүлэхдээ эрхбиш улсын үндсэн хууль, хууль цааз ба засгийн зарлигийг хэрэгжүүлэхээр урьдал нөхцөл болгохыг үнэнхүү баталж, социализмын хууль дүрмийн нэгдмэл чанарыг хамгаалах хэрэгтэй. Цаг үетэй мөр зэрэгцэн урагшилж үндэстний төрийн бодлогыг эмхлэн үнэлэн жиших ба тохируулан төгөлдөржүүлж, үндэстний элемент ба орон бүсийн элементийг уялдуулахыг баримталж, газар орны байдалд нь тохируулан оновчтойгоор арга бодлого хэрэгжүүлж, болгоомжтойгоор дэмжих хэрэгтэй гэж чухалчиллаа.
