Үндэснийхээ хэмжээнд ядуурлын эсрэг Хятад улсын туршлагыг туршин хэрэгжүүлнэ гэдгээ Узбекистаны засгийн газар саяхан мэдэгдсэнтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 05 дугаар сарын 16-нд сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрээр:
- Сүүлийн жил Хятад, Узбекистаны удирдагчдын хамтын хичээл зүтгэл, удирдлага дор хоёр орон ядуурлын эсрэг нааштай хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны чухал агуулга болсон юм. Узбекистаны засгийн газар үндэснийхээ хэмжээнд Хятад улсын туршлагыг туршин хэрэгжүүлэх гэж байгаа нь тус орны төр засаг ядуурлын эсрэг Хятад улсын туршлагыг өндрөөр үнэлж байгааг харуулж байгаа бөгөөд Ши Жиньпин даргын шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын төв Ази дахь практик болж байна. Удахгүй Узбекистаны ерөнхийлөгч Хятад улсад айлчилж, Хятад-төв Азийн чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн нар ядуурлын эсрэг хамтын ажиллагааны талаар шинэ төлөвлөгөө, төлөвлөлт хийх нь Узбекистаны ядуурлын эсрэг үйлсэд шинэ эрч хүч сэлбэх болно гэж илэрхийллээ.
