solongonews
Дарга Ши Жиньпин оюутнуудад хариу захидал илгээв
2019-06-19 19:56
Дарга ШиЖиньпин оюутнуудад хариу захидал илгээсэн байна.

   ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 18-нд Бээжингийн биеийн тамир, спортын их сургуулийн аваргуудын магистрын ангийн оюутнуудад хариу захидал илгээж, тэдэнд хүсэл найдвар тавьж буйгаа илэрхийлсний зэрэгцээ спортын их сургуулийн бүх багш сурагч, олимпод бэлтгэж буй тамирчин, дасгалжуулагчдад дотнын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин дарга хариу захидалдаа: Мэргэжил дээшлүүлэх боломжийг ашиглан, эрдэм мэдлэгт хичээн суралцаж, бэлтгэл сургуулилтаа хатуужилтай хийж, олон нийтийн биеэ дасгалжуулах үйл ажиллагааг хөгжүүлж буйд баяртай байна. Та нарын уралдаан тэмцээнийг би олонтоо үзэж байсан. Хятадын тамирчид дэлхийн олон уралдаан тэмцээнд амжилт гаргахыг харах бүртээ би үнэн сэтгэлээсээ баярлаж, та бүхэнд хөгжөөн дэмждэг. Шинэ эриний Хятад улсад иймэрхүү шийдэмгий зориг шаардагдлагатай байна. Биеийн тамирын хүчирхэг гүрэн байгуулахад илүү их хүчин зүтгэл гаргаж, нийгэм, олон нийтэд эерэг эрч хүч уламжлахыг та бүхнээс хүсэж байна гэж бичжээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл