solongonews
Ши Жиньпин Бээжингийн Шяншаны форумд баярын захидал илгээв
2019-10-21 21:24
Дарга Ши Жиньпин Бээжингийн Шяншаны форумд баярын захидал илгээв.

Ес дэх удаагийн Бээжингийн Шяншаны форум энэ сарын 21-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулагдсан байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин форумын үеэр баярын захидал илгээсэн байна. Дарга Ши Жиньпин захидалдаа:

Энх тайван нь хүн төрөлхтний үүрдийн хүсэл мөрөөдөл мөн. Хятад улс нь хэлэлцүүлгээр хамтын ажиллагааг ахиулан, хамтын ажиллагаагаар энх тайван байдлыг ахиулах ба энх тайвнаар хөгжлийг батлахыг баримталсаар байгаа юм. Ази номхон далайн бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалах нь бүс нутаг, улс орны хамтын ашиг сонирхолтой нийцэж байгаа бөгөөд оюун ухаан, хүч чадлыг нэмэгдүүлэхэд олон улс орнуудад ашигтай. Нарийн төвөгтэй аюулгүйн байдал тулгарахад олон улс орнууд нягт нэгдэж, Нэгдсэн Үндэстний байгууллагаар гол болгосон олон улсын тогтолцоог хамгаалж, шинэ хэв маягийн аюулгүйн түншлэлийн харилцааг тасралтгүй төгөлдөржүүлэх төдийгүй бүс нутгийн хөгжлийн бодит байдалтай нийцсэн аюулгүйн архитектурыг байгуулж, Ази-Номхон далайн бүс нутгийн урт хугацааны аюулгүй байдлыг ахиулахын зэрэгцээ дэлхийн энх тайван хөгжил ба хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулах болно хэмээн онцолсон байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл