БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Доминиканы ерөнхийлөгч Данило Медина нар 05 дугаар сарын 01-ний өдөр харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны нэг жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа:
- Хятад улс өнгөрсөн оны 05-р сард Доминикантай албан ёсоор дипломат харилцаа тогтоож, хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээсэн. 2018 оны 11-р сард эрхэм ерөнхийлөгч та Хятадад амжилттай төрийн айлчлал хийж, бид хамтдаа хоёр орны харилцааны хөгжлийн ирээдүйг төлөвлөн, олон олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад, Доминиканы олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, дипломат харилцаа тогтоосны үр дүн тасралтгүй илэрч байна. Хятад, Доминиканы дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны улс төрийн зөв шийдвэр юм. Хоёр орны ард түмэн үүнийг санал нэгтэй дэмжиж байна. Миний бие Хятад, Доминиканы харилцааны хөгжлийг ихэд чухалчилж, тантай хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг удирдан гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулан, хоёр орон жич ард түмэнд үр ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.
