ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 08 дугаар сарын 04-ний өдөр Фү Жянь мужийн Шя Дан тосгоны иргэдэд хариу захиа илгээн, ядуурлаас ангижирсанд нь баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин дарга захиандаа:
- 30 жилийн цуцалтгүй чармайлтаар Шя Дан тосгоны хуучин төрх шинээр өөрчлөгдөн, нутгийн иргэд улмаар аз жаргалтай амьдарч байна. Энэ нь усны дусал чулуу цоолох ёсыг харуулж байна гэж хэллээ. Ши Жиньпин дарга мөн тосгоны ард иргэд энэхүү үзэл баримтлалын дагуу итгэл зоригтой, шаргуу хөдөлмөрлөн, амжилтын үр дүнгээ улам баталгаажуулж, сайн сайхан гэр орныг бүтээн байгуулж, нутгийн онцлогтой хөгжлийн замаар замнахыг уриалсан байна.
Шя Дан тосгон нь Фү Жянь мужийн зүүн хэсэгт орших Ниндегийн уулсын гүнд байрладаг бөгөөд 1980-аад оны сүүлч хүртэл ганц ч авто замгүй байсан. Фү Жянь мужид ажиллаж байхдаа Ши Жиньпин дарга Шя Дан тосгонд гурван удаа очиж ядуурлыг бууруулах ажлыг биечлэн удирдсан юм. Саяхан тус тосгоны иргэдийн найдлагаар тосгоны намын гишүүдийн төлөөлөл Ши Жиньпин даргад захидал бичиж, ядуурлыг бууруулах ажлын үр дүнгээ тайлагнахын зэрэгцээ Намын төв хороо болон ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлсэн юм.
