solongonews
ӨМӨЗО нь Монгол Улстай найрсаг солилцоо хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна
2021-12-28 17:47
ӨМӨЗО нь Монгол Улстай найрсаг солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна.

2021 онд ӨМӨЗО Ши Жиньпиний дипломат үзэл санааг тууштай хэрэгжүүлж, 2020 оны 07-р сард Хятад-Монголын хилийн боомтод “ногоон гарц” нээгдсэнээс хойш Хятадын талаас Монголд ажиллаж буй иргэд “ногоон гарц”-аар Монголыг зорьсон нь Хятад, Монголын хооронд зорчих шаардлагатай боловсон хүчний солилцоог бодитоор баталгаажуулсан юм.

Цар тахлын нөлөөгөөр Өвөр Монгол болон Монгол Улс хамтран “онлайн + оффлайн” солилцоог тасралтгүй хөгжүүлж, хоёр талын солилцоог хадгалсаар ирсэн. 2021 онд "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад гар нийлнэ" сэдэвтэй Хятад, Монголын хэвлэл мэдээллийн 12-р форум амжилттай болж өнгөрлөө. Хөххот, Улаанбаатар хот "Найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг эрэлхийлэх" олон улсын найрамдалт хот байгуулагдсны 30 жилийн ойд зориулсан цахим арга хэмжээг зохион байгууллаа. Монголын цар тахлын нөхцөл байдал хүнд байхад халдвараас урьдчилан сэргийлэх эд материал хандивлах ажлыг үргэлжлүүлж, хамгаалалтын хувцас, амны хаалт, нуклейн хүчлийн шинжилгээ хийх төхөөрөмж, түргэн тусламжийн машин зэрэг 4 сая юанийн тусламжийг хүргэжээ. Хятад, Монголын хилийн нэгдсэн комиссын Хятадын хорооноос итгэмжлэн, Хятад, Монголын найрсаг харилцааг ахиулахын тулд Монголын боомт дагасан орон бүсэд 4 сая юанийн үнэ бүхий цар тахлаас урьдчилан сэргийлэх эд материал ханган, Хятад, Монголын найрамдлын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүллээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл