ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөөг гаргах тухай ажлыг төлөвлөх тусгай хурлыг 25-нд даргалан хуралдуулав.

Тэрээр: 14-р таван жилийн төлөвлөгөөний үеэр тогтворгүй хүчин зүйл, өрсөлдөөн сорилт улмаар нэмэгдэх болно. Өдгөө Хятад улс хөгжлийн арга барилыг өөрчилж, эдийн засгийн бүтцээ сайжруулан, өсөлтийн хөдөлгөх хүчнийг хувиргах зангилаа үе шатандаа байна.14-р таван жилийн төлөвлөгөөг гаргахад Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар жолоодлого болгож, Хятад улсын үндсэн байдал ба хөгжлийн үе шатыг харгалзан, эдийн засгийн өсөлт зүй ёсны хэмжээнд байхыг баталгаажуулж, чанартай хөгжлийг ахиулан, хүнээр төв болгож, инновац шинэчлэлийг голлуулан, 14-р таван жилийн хөгжлийн зорилт үүргийг дэвшүүлэх ёстой. Эдийн засгийн хөгжлийг урагшлуулан, үйлдвэрлэлийг шат өгсүүлж, иргэдэд үр шимийг хүртээн, эрсдэлийг бууруулж, чухал бодлого, арга хэмжээ, төслүүдийг гарган, 14-р таван жилийн хөгжлийг тулгуурлах ёстой гэв.
