
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 11-р сарын 02-нд Шанхай хотод ажиллажээ. Мөн өдөр тэрээр Янпү дүүргийн мөрөн дагуух олон нийтийн өргөн чөлөө, Чаннин дүүргийн Хүнчяо хорооллын иргэдийн Гүбэй төвд хүрэлцэн очиж, хотын олон нийтийн орон зайн төлөвлөлт бүтээн байгуулалт, хорооллын захиргаа, үйлчилгээний байдалтай танилцан нутгийн иргэдтэй халуун дотно яриа өрнүүлсэн юм. Ши Жиньпин дарга:
- Ард иргэд хотын бүтээн байгуулалтад оролцож, хот нь ард иргэдэд үйлчлэх ёстой. Хотын бүтээн байгуулалтын үйл явцад иргэд төвтэй хөгжлийн үзэл баримтлалаар үйлдвэрлэл, амьдрал, экологийн орон зайг зүй зохистой тохируулан, хотыг ард иргэдийн оршин суух жаргалын өлгий болгох хэрэгтэй гэж хэллээ. Бид Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замаар замнаж байгаа бөгөөд ард иргэдийн ардчилал бол бүх үйл явцын ардчилал юм. Хууль тогтоох бүх шийдвэрийг дэглэмийн дагуу, ардчиллаар боловсруулж, шинжлэх ухаанлаг, ардчилсан шийдвэрээр боловсруулсан юм гэж Ши Жиньпин онцолсон байна.

ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлын үзэл санаанаас гүнзгий суралцаж, тогтвортой урагшлах ажлын үндсэн хэмнэлийг баримтлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар ахиулж, өөрчлөлтийн үйл явцыг түргэсгэн, эдийн засгийн орчин үеийн системийг бүтээн байгуулж, эрсдэлийг багасгах, ядуурлаас ангижруулах, бохирдлыг арилгах ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гадаад, дотоодын олон төрлийн өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэн, хотын хүчин чадавхи, гол өрсөлдөх хүчийг дээшлүүлж, социалист орчин үеийн олон улсын том хотын засаглалын түвшнийг тасралтгүй сайжруулна гэж хэллээ. Мөн эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулна. Дэлхийн хөрөнгө мөнгө, мэдээлэл, технологи, боловсон хүчин, бараа бүтээгдэхүүн зэрэг баялгийн хуваарилалтын хүчин чадлыг дээшлүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэн, Шанхайн банк санхүүгийн олон улсын зах зээлийн түвшнийг дээшлүүлнэ. Шинжлэх ухаан инновацийн тулгуур хүчин чадлыг дээшлүүлж, гол технологийн асуудлуудыг шийдвэрлэнэ. Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн дагуулан удирдах хүчин чадлыг эрчимжүүлж, орчин үеийн үйлчилгээгээр гол болгон, тэргүүний үйлдвэрлэлд тулгуурлах стратегийн статусыг баталгаажуулах ёстой гэж онцолсон байна.
