Төрийн зөвлөлийн Хөдөлмөр эрхлэлтийн ажлын удирдах дугуйлангийн бүгд хурал 23-ны өдөр Бээжин хотноо болов. Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хөдөлмөр эрхлэлтийн ажлын удирдах дугуйлангийн дарга Хү Чүньхуа хурлыг даргалж чухал үг хэлэв. Тэрээр "Дарга Ши Жиньпиний өгсөн чухал зааврыг нарийн хянамгай хэрэгжүүлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, төлөвлөлтийн дагуу шинэ хөгжлийн үе шатны ажил эрхлэлтийг төлөвлөж, сайн хийж, хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх бодлогыг тасралтгүй бэхжүүлж, илүү зохистой, чанартай ажил эрхлэхийг бий болгох хэрэгтэй" гэжээ.
Мөн өнгөрсөн жил тахлын хүчтэй нөлөөтэй холбогдуулан Намын төв хороо, Төрийн зөвлөлөөс ажил эрхлэлтийг өргөжүүлэх болон тогтворжуулахыг илүү чухал байр сууринд тавьж, хүчтэй арга хэмжээ авч ажил эрхлэлтийн жилийн зорилтыг амжилттай биелүүлэхийг баталлаа. Энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийн ажилд сайн таатай нөхцөл олон байгаагаас гадна олон эрсдэл, бэрхшээл тулгарч байна. Бүх гишүүн нэгжүүд өөрсдийн нөхцөл байдлаа чин сэтгэлээсээ дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, өргөжүүлэх талаар үр дүнтэй ажиллахыг анхаарч, бодит байдалтай нийцэх төдийгүй үр дүнтэй арга хэмжээг илүү ихээр судалж, шинэ ажлын байрыг тасралгүй нээж, тахлаас болсон сөрөг нөлөөг бууруулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй гэжээ.
