Социалист Интернационалын дарга, Грекийн Ерөнхий сайд асан Папандреу:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ыг удирдаж, Хятадын хот, хөдөөгийн цогц хөгжлийг ахиулан, туйлын ядуурлыг амжилттай арилгасан. Социалист Интернационал нь ХКН-тай хамтран дэлхийн бэрхшээл, сорилтыг даван туулж, илүү сайн сайхан ертөнцийг бүтээн байгуулахад бэлэн байна гэж хэллээ.
Энэтхэгийн Коммунист намын /Марксизм/ ерөнхий нарийн бичгийн дарга Ситарам Ячури:
- ХКН-ын түүх нь Марксизм, Ленинизм тасралтгүй баяжиж, хөгжих боломжтой гэдгийг нотолсон. ХКН Хятадын ард түмнийг удирдан туйлын ядуурлыг амжилттай арилгаж, улам бүр төгөлдөржсөн эм эмнэлгийн тогтолцоо, боловсролын систем, дэлхийн тэргүүний түвшний дэд бүтцийг бий болгон, улс орны эдийн засаг, нийгмийн цогц хөгжлийг бизлүүлсэн гэж хэлэв.
Үүнээс гадна Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль Сиси, Анголын Ардын чөлөөлөх хөдөлгөөний дарга, Ерөнхийлөгч Жоао Лоуренсо, Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч Сассоу, Коморийн Сэргэн мандалтын конвенц намын хүндэт дарга, Ерөнхийлөгч Азали, Катарын Эмир Тамим, Пакистаны Шударга ёсны хөдөлгөөний намын дарга, Засгийн газрын ерөнхий сайд Имран Хан, Шри Ланкийн Ардын фронтын намын удирдагч, ерөнхий сайд Махинда Ражапакса, Афганистаны Үндэсний холбооны дарга, Үндэсний эвлэрлийн дээд комиссын дарга Абдуллах, Доминикагийн Хөдөлмөрийн намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Рузвельт Скеррит, Ямайка улсын Хөдөлмөрийн намын дарга, ерөнхий сайд Андрев Холнесс, Соломоны арлуудын Бидний нам-ын удирдагч, Засгийн газрын ерөнхий сайд Согаваре, Ливаны ирээдүйн фронтын дарга, шинээр сонгогдсон ерөнхий сайд Харири, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Норов, Арабын орнуудын нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Гейт зэрэг олон орны улс төрийн нам, засгийн газрын удирдагчид баяр хүргэсэн байна.
