solongonews
Ши Жиньпин ”Хятад+Төв Азийн таван орон” аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд баярын захидал илгээв
2023-02-16 17:38
Ши Жиньпин ”Хятад+Төв Азийн таван орон” аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд баярын захидал илгээв.

Шаньдүн мужийн Чиндао хотноо "Хятад + Төв Азийн таван орон"-ны аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны форум 02-р сарын 16-ны өдөр эхэллээ. Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин уг форумд баяр хүргэж захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа:

“Хятад улс Төв Азийн 5 оронтой дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн хугацаанд, стратегийн түншлэл тогтоож, сайн хөршийн найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ зам нээж, олон улсын харилцааны шинэлэг загварыг бий болгосон.

Хятад улс Төв Азийн таван оронтой аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хадгалж, бүс нутгийн орнуудын аж үйлдвэрийн хөгжлийн түвшин, дэлхийн эдийн засаг дахь оролцоог дээшлүүлж, хамтын хөгжлийг дэмжсээр ирлээ. Хятад улс эдгээр оронтой зах зээл, иж бүрэн аж үйлдвэрийн систем, дэвшилтэт технологио хуваалцаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрсэн. Цаашид бүс нутгийн эдийн засгийн өндөр чансаатай хөгжлийг дэмжиж, илүү эрч хүчтэй Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад Хятад улс бэлэн байна” гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл