ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 09-нд БНАСАУ-ын Үндэсний баярын 71 жилийн ойд зориулан Солонгосын хөдөлмөрийн Намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга илгээжээ.
Баярын цахилгаандаа, БНАСАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баярыг тохиолдуулан миний бие ХКН, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Төв хорооны дарга танд, мөн танаар дамжуулан, Солонгосын хөдөлмөрийн нам, засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлж байна.
БНАСАУ байгуулагдсаны 71 жилийн туршид Солонгосын ард түмэн Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны удирдлагаар социалист хувьсгал, бүтээн байгуулалтын үйлсийг урагш хөгжүүлж ирсэн. Төв хорооны даргаар төв болгосон Солонгосын хөдөлмөрийн намын удирдлагаар БНАСАУ-ын социалист үйлс шинэ агуу их ололт амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна.
Төв хорооны дарга тантай хамт Хятад, БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг өвлөн залгамжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ түүхэн цаг эринд илүү их хөгжилд хүргэхийг дэмжиж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна. БНАСАУ цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе гэсэн байна.
