solongonews
Ши Жиньпин Шри Ланкагийн ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-03-30 20:22
Ши Жиньпин Шри Ланкагийн ерөнхийлөгчтэй утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 29-ний орой Шри Ланкагийн ерөнхийлөгч Гтобхая Ражапаксатай утсаар ярив.

Хятад, Шри-Ланкийн харилцааг хөгжүүлэхэд Хятад улс ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Шри Ланкатай хоёр орны харилцааны стратегийн чиглэлийг хамтран төлөвлөж, Хятад, Шри-Ланкийн харилцааны тогтвортой ахицыг ахиулахад бэлэн байна. Шри Ланкагийн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжилд Хятад улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятад Шри Ланка бол үнэнчээр туслалцан, үеийн үе найрсаг харилцдаг стратегийн хамтын ажиллагааны түнш гэж Ши Жиньпин онцолжээ.

Гтобхая Ражапакса хэлэхдээ "ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаад халуун баяр хүргэж, ХКН-ын байгуулсан түүхэн амжилтыг өндрөөр үнэлж байна. Шри Ланка Хятад улстай хамтран дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, Коломбо боомт зэрэг томоохон төслийг урагштай хэрэгжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд эдгээр нь Шри Ланкагийн эдийн засаг нийгмийн хөгжилд тустай дээрээ Шри Ланкагийн ард түмэнд ашиг шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл