solongonews
2021 оны хөдөө орон нутгийн хөгжлийн дээд түвшний форум нээгдэв
2021-10-20 20:32
2021 оны хөдөө орон нутгийн хөгжлийн дээд түвшний форум нээгдэв.

Хятадын 2021 оны хөдөө орон нутгийн хөгжлийн дээд түвшний форум 19-нд Бээжин хотноо зохиогдов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа форумын нээлтэд оролцож үг хэлэв.

Хү Чүньхуа хэлэхдээ "Ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих нь өргөн олон хөгжиж буй орнуудад тулгамдаж буй чухал үүрэг бөгөөд дэлхийн тогтвортой хөгжлийн чухал сэдэв юм. Дарга Ши Жиньпинээр төв болгон ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор Хятадын ядуурлаас ангижруулах үүргээ амжилттай биелүүлж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлж, ядуурлыг бууруулах засаглалын Хятадын жишгийг бий болгож, Хятадын онцлог бүхий дахин ядуурахаас сэргийлэх онолыг бүрдүүлэн, дэлхийн ядуурлын засаглалд Хятадын оюун ухаан, шийдлийг нэмэрлэсэн юм" гэжээ.

Тэрээр мөн "Хятад улс цаашид олон улсын ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих идэвхтэй санаачлагч, хүчтэй дэмжигч, чухал хувь нэмэр оруулагч орон байх болно. Хятад улс дэлхийн улс орнууд дэлхийн хөгжлийн санаачилгад нэгдэхийг сайшааж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үйл явцыг урагшлуулахад тасралтгүй хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл