solongonews
УТЗЗ-ийн байнгын хорооны хурал өндөрлөв
2020-11-12 09:48
УТЗЗ-ийн байнгын хорооны хурал өндөрлөлөө.

    БНХАУ-ын УТЗЗ-ийн 13-р байнгын хорооны 14 дэх хуралдаан 11-нд хаалтаа хийлээ.           ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Ван Ян хурлыг даргалан чухал үг хэлсэн байна.  

ХКН-ын Байнгын хорооны гишүүд 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжил асар их амжилтад хүрсэн тухай өндрөөр үнэлсэн. Ши Жиньпин даргын ХКН-ын 19-р сонгуулийн Төв хорооны 5-р бүгд хурал дээр хэлсэн үг, бүгд хурлаар баталсан төлөвлөгөөний санаачилгыг бүрэн хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Төлөвлөгөөний санаачилга нь хүний урам зоригийг хөгжөөж, тогтоосон зорилт нь үнэн бодит дээр суурилсан, төлөвлөлт хийсэн нь нарийвчилсан, ирэх таван жил, мөн түүнийгээ урт хугацааны Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөр болно гэж үзсэн байна. Мөн бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, бүгд хуралд тавьсан шаардлагыг бүрэн гүйцэтгэж, УТЗЗ-ийн гишүүний үүрэглэж буй улс төрийн үүрэг хариуцлагаа бүрэн хүлээнэ гэж  байнгын хорооны гишүүд санал нэгтэй хэллээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл