Ард түмэн хүний эрхийг бүрэн дүүрэн эдлэх нь хүн төрөлхтний нийгмийн нийтлэг зорилго бөгөөд Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн утга учир мөн. Хятадын Коммунист Нам байгуулагдсан цагаасаа хойш хүний эрхийг дээдэлж, хамгаалсан ололт амжилттай юм. Хятадын Коммунист Нам нь хүний эрхийн төлөөх үйл ажиллагааныхаа ачаар хөгжсөөр байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд "Хятадын ард түмний аз жарглын төлөө, Хятадын үндэстний сэргэн мандалтыг эрэлхийлхийн төлөө" гэж амласан Хятадын Коммунист Нам үргэлж ард түмний дээд эрхийг баримталж, хүний эрхийн түгээмэл зарчмыг Хятадын бодит байдалтай хослуулахыг тууштай баримталж ирсэн бөгөөд Амьдрах эрх, хөгжих эрхийг хүний үндсэн эрх болгон баримталж, ард түмний аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх мөн гэдгийг тууштай баримтлан, ард түмний хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэхийг тууштай баримталж, ард түмний ашиг хонжоо, аз жаргал, аз жаргалын мэдрэмж, аюулгүй байдлыг тасралтгүй дээшлүүлэн, Хятадын онцлогтой социалист хүний эрхийн хөгжлийн замыг амжилттай нээж өгсөн байна.
Хүн бол нийгмийн практикийн гол хэсэг бөгөөд хүний эрхийн үйлс нь нийгмийн хөгжлийн бүхий л талыг хамардаг. Бүх ард түмнийг сурч боловсрох боловсролтой, орлоготой болгох ажилтай, өвчтэй хүмүүсийг эмчлэх эмнэлгэтэй, өндөр настаныг халамжлах газартай, оршин суух орон сууцаар хангах боломжийг хангахаас эхлээд иргэдийн улс төрийн эмх цэгцтэй оролцоог өргөжүүлэх, үндэсний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль ёсны эрх ашгийг бүрэн хангах, олон улсын хүний эрхийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх... Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын Коммунист нам ард түмний амьдрах эрх, хөгжих эрхийг хамгаалахыг нэн тэргүүнд тавьж, ард түмний сайн сайхан байдлыг ахиулах, ард түмний бүх талын хөгжлийг ахиулах ажлыг зорилга болгож ирсэн. Коммунист нам нь Хятадын ард түмнийг нэгдгээн, ард түмний чөлөөлөлтыг биелүүлэн, идэж өмөхдээ зөв болсон энгийн амьдралаас бүх талын чинээлэг амьдрал руу шилжих шилжилтийг хөтөлж, Хамтын хөгжил цэцэглэлтийн зорилгын төлөө асар их ахиц дэвшил гаргаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ахиц дэвшлийг дагаад Хятадын хүний эрхийг хамгаалах түвшин үргэлжлэн дээшилнэ.
Хятадын мөрөөдөл бол аз жаргалтай амьдрах хүний эрхийн мөрөөдөл юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Хятадын мөрөөдөл бол эцсийн дүндээ ард түмний мөрөөдөл бөгөөд цаашид ч ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Хятадын Коммунист нам ард түмнээр төвтэй хүний эрхийн тухай системтэй үзэл баримтлалыг бүрдүүлсэн. Тухайлбал "Хүний эрх бол түүхэн бөгөөд хөгжлийн шинжтэй", "Амьжиргах эрх, хөгжих эрх бол хүний үндсэн эрх мөн", "Хүний эрх бол хувь хүн ба хамтын хүний эрхийн органик нэгдэл юм" "Бүх эрхийг бүхэлд нь дэмжих нь хүний эрхийг хэрэгжүүлэх чухал зарчим мөн", "Хүний эрх чөлөөтэй, цогц хөгжлийг дэмжих нь хүний эрхийг дээдлэх эрхэм зорилго мөн"...
Эдгээр хүний эрхийн үзэл баримтлал нь хүний эрхийн төлөөх үйлсийн хөгжил, дэвшлийн чухал удирдамж болоод зогсохгүй, хүний эрхийн төлөөх тэмцлийн хөгжил дэвшлийн шинэ өндөрлөгийг бодит үр дүнгээр харуулж байна.
Хятадын хүний эрхийг хамгаалах туршлагыг сайн ашиглаж, хүний эрхийн төлөөх Хятадын хариултын хуудас бичэглэнэ. Хятадын Коммунист нам энх тайван, хөгжил дэвшлийг эрхэмлэгч улс төрийн нам, хүн төрөлхтний шударга ёсны төлөө зүтгэсэн улс төрийн нам, дэлхий дахинд хүний эрхийн тасралтгүй хөгжлийг дэмжигч улс төрийн намын хувьд эрх чөлөө, аз жаргалыг эрэлхийлсээр ирсэн. 100 жилийн турш Хятадын ард түмэн, хүн төрөлхтний нийгмийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө олон улсын хүний эрхийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэлхийн хүний эрхийн засаглалд Хятад оюун ухааны хувь нэмрээ оруулж, Хятад улсаас шийдэл гаргаж, дэлхийн хүний эрхийн хөгжлийг ахиулж, дэлхийн улс орнуудтай хамтран хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлон байгуулна. БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор Хятад улс цэцэглэн хөгжсөн, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй орчин үеийн хүчирхэг социалист орон болно. Тэр үед Хятад улсаас болж дэлхий улам цэцэглэн хөгжиж, Хятад улс дэлхийн хүний эрхийн үйлсийн хөгжилд улам их хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Энэ бол хоосон хэтийн төлөв, чанга уриа биш, харин зүрх сэтгэл дэх нарны гэрэл, хөл доорх хүч чадал юм.
