Орон нутгийн цагаар 12-р сарын 15-нд "77-ын бүлэг ба Хятад улс"-ын сайд нарын хурал болж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бичгээр үг хэлсэн байна.
Тэрээр онцлохдоо “Зуун жилийн дотор дэлхий дахинаа урьд өмнө байгаагүй өөрчлөлт гарсан ч хөгжиж буй орнуудын хувьд хамгийн чухал олон талт хамтын ажиллагааны тавцан болох"77-ын бүлэг ба Хятад улс" нь илүү их үүрэг хариуцлага хүлээж, илүү их боломжуудыг бий болгосон. Иймийн тулд бид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө нэгдэн,цаг үетэйгээ хамт урагшилж,хөгжиж буй орнууд болон дэлхийн бусад орны нийтлэг эрх ашгийг хамгаалж, өргөжүүлэх ёстой” гэжээ.
Ван И Хятадын дөрвөн саналыг дэвшүүлсэн байна.
Нэг. Олон улсын хамтын ажиллагааг нэн тэргүүн байранд тавих.
Хоёр. Илүү хүртээмжтэй, тэнцвэртэй, тогтвортой эдийн засгийн сэргэлтийг дэмжих.
Гурав. Дэлхийн эдийн засгийн шударга, ухаалаг засаглалын бүтээн байгуулалтыг дэмжих явдал юм.
Дөрөв. Орчин үеийн олон улсын хамтарсан хүчнийг бий болгох шаардлагатай зэрэг болно.
Хятад улс дэлхийн хөгжлийн үйл ажиллагааг ямагт тууштай дэмжин, идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Хятадын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, 77-ын бүлэгтэй хамтран Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийг урагшлуулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулна. Бид дэлхий нийтийн хөгжилд Хятадын боломжийг хангаж, Хятадын хүчин чадлыг олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд оруулж, хөгжиж буй орнуудыг дэмжих Хятадын шийдэлд хувь нэмэр оруулна. Хятад улс хөгжиж буй орнуудын чин сэтгэлийн найз, найдвартай түнш, 77-ын бүлгийн тууштай дэмжигч, хамт аялагч байх бөгөөд нийтлэг хөгжил, сэргэлтийг бий болгоход бэлэн байна гэж Ван И онцлон тэмдэглэжээ.
"77-ын бүлэг" нь 1964 онд хөгжиж буй орнуудын засгийн газар хоорондын олон улсын байгууллага хэлбэрээр байгуулагдсан бөгөөд одоогоор албан ёсны 134 гишүүн оронтой юм. Хятад улс 77-ын гишүүн биш ч түүний шударга санал санаачилга, зүй зохистой хүсэл шаардлагыг дэмжсээр ирсэн юм. 1990 оноос хойш Хятад болон 77-ын бүлгийн гишүүн орнуудтай "77-ын бүлэг ба Хятад улс" механизмаар зохицуулалт, хамтын ажиллагаа явуулж иржээ.
