solongonews
”Хятад улсыг ойлгохуй” олон улсын хурал өндөрлөв
2021-12-04 20:47
”Хятад улсыг ойлгохуй” олон улсын хурал өндөрлөв

    2021 оны "Хятад улсыг ойлгохуй" олон улсын симпозиум 12-р сарын 04-нд  Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод өндөрлөв. Энэ жил "Хятад улсыг ойлгохуй" олон улсын хурал зургаа дахь удаагаа болж байна. Хуралд дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгаас олон улсад нэр хүндтэй 70 гаруй улс төрч, стратегич, эрдэмтэн, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд цар хэмжээгээрээ дээд үзүүлэлт тогтоосон байна.  

     12-р сарын 02-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд болсон 2021 оны "Хятад улсыг ойлгохуй" олон улсын симпозиумын нээлтийн ёслолд видеогоор үг хэлэв.
Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хэрхэн хамтран байгуулж, улс орнуудын ашиг сонирхлыг аль болох нэгтгэн гүнзгийрүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм.

    Үндэсний инновацийн зөвлөлийн Гүйцэтгэх дэд дарга Ли Жюньрү:

- Энэ арга хэмжээ тусгай сэдвийн хүрээнд 5 форум, 12 зэрэгцээ семинар, хоёр хаалттай хурал хийсэн бөгөөд стратегийн хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэсэн гэж хэллээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл