solongonews
ХКН-ын Төв хорооны Хөдөө тосгоны ажлын хурал болов
2022-12-25 12:07
ХКН-ын Төв хорооны Хөдөө тосгоны ажлын хурал болов.


 

ХКН-ын Төв хорооны Хөдөө тосгоны ажлын хурал 12-р сарын 23, 24-ний өдөр Бээжинд болжээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар ахиулж, хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг бүтээн байгуулалтыг түргэтгэх бол ХКН-ын Төв хороо социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүтээн байгуулахын стратегийн чанартай чухал байршуулалт мөн. Улс орноо хүчирхэгжүүлэхэд эхлээд эрхбиш хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг хөгжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн хүчирхэг улс болохгүйгээр орчин цагийн хүчирхэг орныг бүтээн байгуулна гэж үгүй. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн хөгжлийг биелүүлэхгүйгээр социалист орчин үеийн бүтээн байгуулалт бүрэн төгөлдөр болж чадахгүй. Тиймээс эрхбиш хөдөө тосгон, хөдөө аж ахуй болон тариачдын тухай ажлын эрчийг нэмэгдүүлж, илүү анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин:

Хөдөө аж ахуйн хүчирхэг улс бол социалист орчин үеийн хүчирхэг улсын үндэс суурь бөгөөд ард түмний сайн сайхан амьдралын хэрэгцээг хангаж, өндөр чанартай хөгжилд хүрэх, үндэсний аюулгүй байдлын суурийг бэхжүүлэх нь хөдөө аж ахуйн хөгжлөөс салж чадахгүй.  

Үр тариа болон хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний тогтвортой, аюулгүй хангамжийг баталгаажуулах нь ямагт хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулах тэргүүн чухал үйл явдал юм.  

Хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар дэмжих нь шинэ эрин үед хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулах чухал үүрэг юм, хүн хүчний хөрөнгө оруулалт, материаллаг нөөцийг тохируулах, санхүүгийн баталгааг хөдөөгийн сэргээн мандуулахад шилжүүлэх ёстой.

Шинжлэх ухаан технологи болон өөрчлөлтийн хоёр дугуйгаар хөтлөн хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулахыг түргэтгэх хэрэгтэй.

Хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалт бол хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулахын салшгүй шаардлага, зайлшгүй нөхцөл бөгөөд амьдрахад тохиромжтой, сайн сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулах нь хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулахын зөв утга учир мөн.  

"Хөдөө тосгон, хөдөө аж ахуй болон тариачид"-г удирдах зарчмыг баримтлан, удирдлагын тогтолцоо болон ажлын тогтолцоог боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулах ажлыг түргэтгэхэд бат бэх баталгаа хангах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл