Ши Жиньпин: Хүн төрөлхтөн ганцхан эх дэлхийтэй. Цөлжилтөөс сэргийлэх нь хүн төрөлхтний аугаа их хөгжлийн үйлстэй шууд холбоотой. Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа хүчин зүтгэж, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийг засах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн байгаль орчны засаглалыг түргэтгэн, 2030 оны тогтвортой хөгжлийн үйл явцыг бүх талаар хэрэгжүүлэн, байгаль дэлхийгээ үзэсгэлэнтэй, хүн ардаа жаргалтай байлгах хэрэгтэй гэжээ.
Тэрээр онцлохдоо, Хятад улс экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулалтыг чухалчлан, цөлжилтөөс сэргийлэх ажил илэрхий амжилтад хүрээд байна. Хөвчийн цөлийг зассан нь олон улсын хамтын нийгэмлэг байгаль экологио засах, 2030 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хятадын туршлагыг нэмэрлэж байна. Хятад улс "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааг болон 2030 оны хөтөлбөрийг гүнзгий холбох ажлыг идэвхтэй дэмжиж байна. Цаашид Хятад улс талуудтай хамтран ажиллаж, ногоон хөгжлийн замаар замнаж, экологийн соёлын үндэсийг бат тавьж, дэлхийн байгаль орчныг хамгаалан засаж, үзэсгэлэнт цэвэрхэн дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
