solongonews
Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах олон улсын форум нээгдэв
2020-12-15 08:56
Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах олон улсын форум нээгдлээ.

   Хүн төрөлхтний ядуурлыг бууруулах туршлага хуваалцах форум 12-р сарын 14-ний өдрүүдэд Бээжинд нээгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин форумд баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин дарга: Ядуурлыг арилгах нь хүн төрөлхтний хамтын мөрөөдөл юм. ХКН болон Хятадын Засгийн газар ард түмнээ сайн сайхан амьдрал эдлүүлэхээр тэмцлийн зорилтоо болгож, зорилтынхоо төлөө урт хугацаанд цуцалтгүй шаргуу зүтгэсээр ирсэн юм. 2012 оноос хойш Хятад улс урьдын ядууст тусалж байсан үндсэн дээр ядуурлаас ангижруулах ажлаа эхлүүлж билээ. Найман жилийн уйгагүй хүчин чармайлтаар энэ онд Хятад улс өнөөгийн хэрэгжүүлж буй стандарт дахь хөдөө орон нутгийн ядуу иргэдээ ядуурлаас бүрэн ангижруулж, ядуу шянь, тосгон ядуу нэрнээс салж, 100 сая ядуу иргэнээ ядуурлаас гарган, дэлхий нийтийн ядуурлыг бууруулах ажилд маш чухал хувь нэмэр оруулав. Хятад улс цаашид ядуурлаас ангижруулсан үр дүнгээ хадгалан, хамтдаа хөгжиж, иргэдийн амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх болно гэсэн байна.

Тэрээр:

- Цар тахал дэлхий нийтэд маш их хохирол амсуулж, ядуурлыг бууруулах ажилд маш их хүндрэл учруулж байна. Хятад улс дэлхийн улс орнуудын хамт олон улсын ядуурлыг бууруулах үйл явцад хүчин зүтгэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах болно. Форумд оролцсон төлөөлөгчид ядуурлыг бууруулах туршлагаа гүн солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, ядуурлыг бууруулах итгэлийг нэмэгдүүлэн, дэлхий нийтийн ядуурлыг бууруулах үйл явцыг түргэсгэхэд хувь нэмэр, хүч чадлаа оруулахыг хүсэж байна гэж онцолсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл