"Соёл иргэншлийн солилцоо хийх, харилцан суралцах, хувь заяаны хамтын цогц" сэдэвт Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээрийн хурал Бээжин хотод болсон юм. Энэ бол Ази тивд суурилан дэлхий дахинд хандсан хурал. Азийн 47 улс орон, таван тивийн зарим улс орнуудын төлөөлөгчид оролцож, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахын тулд нэг дор чуулж, эв найрамдалтай хөгжлийг хамтдаа зөвлөлдөн, “Цаг эриний асуулт”-ыг хамтдаа хэлэлцэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтын ажлыг дэмжихэд “Соёл иргэншлийн хүч” болж өгсөн байна.
Ажил хэрэгч үйл ажилалгаагаар шинэ соёл иргэншлийн үзлийг харуулна
Сүүлийн өдрүүдэд Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн тухай мэдээлэл Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ертөнцөд чухал байр эзлээд байна. Сингапурын “Хамтарсан өглөөний сонин”, “Далайн эргийн таймс” сайтын мэдээлснээр дарга Ши Жиньпиний гол сэдэвт илтгэлд дурдсан сонгодог үгүүдийг шилж нийтэлсэн байна. Yonhap мэдээллийн агентлаг зэрэг мэдээллийн сайтуудад олон улс орны уран бүтээлчид Азийн соёлын карнавалд оролцсон, Азийн соёл иргэншлийн аялан тоглолтод оролцсон үйл ажиллагааг зургаар мэдээлжээ.
Мэргэжилтнүүд зургаан салбар форумд хуран чуулж, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд холбогдох асуудлаар ярилцлаа. Залуу уран бүтээлчид, кинонд хоббитой хүмүүс, амтат хоолны мэргэжилтнүүд Азийн соёлын карнавалд оролцов. Түүнээс гадна, зарим улс орнууд нэг долоо хоногийн турш аялан тоглолт хийх болно гэж Камбожийн “Khmer Times” сайтад “Нэгэн удаагийн өнгөт багт наадам” нэртэйгээр мэдээлсэн байна.
Тажикстаны Ависта мэдээллийн агентлаг хурлын хугацаанд болсон Азийн соёлын тоглолтын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулсан юм. Мэдээлэлд тоглолтын үзүүлбэр Азийн адил бус улс орнуудын соёлын өвөрмөц онцлогийг харуулж, урлагийн олон төрлийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Эдгээр урлагийн бүтээлүүд Хятадын соёлын охь содыг харуулсан бөгөөд Азийн соёл иргэншлийн өвөрмөц шинж, Азийн улсуудын хоорондын соёлын нийтлэг эх сурвалжтай байхыг илэрхийлжээ гэж мэдээлсэн байна.
05-р сарын 15-наас 22-ны өдрийг хүртэл Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн нэгэн чухал агуулга болсон “Азийн соёл иргэншлийн долоо хоног”-ийн үйл ажиллагааг Хятадын олон хотуудад зэрэг зохион байгуулсан юм. Түүхэн дурсгалт эд зүйлс, урлагийн бүтээлийн үзэсгэлэн, гол сэдэвт кино урлагийн наадам, соёл жуулчлалын үзэсгэлэн, амтат хоолны наадам зэрэг баялаг агуулгатай үйл ажиллагаа өргөн боломжтой платфромыг байгуулж, Ази тив, цаашлаад дэлхийн олон улс орны соёл, урлагийн хоорондох солилцоог улам идэвхжүүлсэн байна.
Азийн улс орноос гадна бусад улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэхүү хуралд анхаарлаа хандуулав. Кубын Латин Америк мэдээллийн агентлагийн мэдээлснээр Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурлын агуулга болсон соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа нь баялаг агуулгатайн дээр энэ хурлаар дамжуулан Хятад улс хэвлэл мэдээлэл, тинк танк, аялал жуулчлал, кино урлаг, соёлын өвийн хамгаалалт зэрэг салбарт олон талуудтай санаачилга, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Латин Америк агентлагийн мэдээлснээр Азийн амтат хоолны наадам Азийн өвөрмөц хоол ундыг дэлгэн үзүүлэхээр дамжин Азийн адил бус соёл иргэншлийн хоорондын харилцаа холбоо, ойлголцлыг гүнзгийрүүлэв. Төрөл бүрийн амтат хоолноос гадна, хоол ундны салбар дахь шинэ мэргэжлийг дэлгэн үзүүлэх орон зайгаар хангаж, үүгээр дамжуулан эрүүл хооллолтын ойлголтыг илүү сурталчилгаа боллоо гэж мэдээлсэн байна.
Английн Reuters агентлаг: “Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурал бол Хятадын тасралтгүй хөгжиж буй улсын хүчинд улам их хүч нэмлээ” гэж мэдээлжээ.
Тус хурлын хугацаанд Хятад улс бусад улс орны хамт Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа өрнүүлнэ гэж зарласан юм. Азийн сонгодог бүтээлийг орчуулах төлөвөлөгөө болон Азийн кино урлагийн солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, улс орнуудын хамт Азийн аялал жуулчлалыг дэмжих төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ үйл ажиллагаа Хятад улс ажил хэрэгч үйл ажиллагаагаар олон талт, нээлттэй, багтаамжтай, харилцан суралцах, энх тайвныг хамтдаа буй болгох шинэ соёлын үзлийг харуулжээ гэж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэлсэн байна.
Хүн төрөлхтний соёлын гоо үзэсгэлэн яриа хэлцэлд оршино
Зургаан өнгийн цэцэг шиг сүлжилдсэн дүрс бүхий лого Азийн соёл иргэншлийн содон гайхамшгийг харуулж, адил бус соёл иргэншлийн солилцооны яриа хэлцлийг бэлгэдсэн байна.
Пакистаны албаны ажилтан Тахир Саид:
Азийн соёл иргэншилд хамтдаа ашиг хүртэж, ярьж хэлэлцэх нь хамгийн гол асуудал юм. Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн их хурлыг гадаадын олон арван хэвлэл мэдээллийнхэн, олон улсын хүмүүс магтан сайшаадаг. Энэ бол адил бус улс орон, өөр хоорондоо адил бус соёлтой хүмүүс харилцан ярилцаж хэлэлцэх чухал тавцан. Эртнээс эдүгээг хүртэл яриа хэлэлцүүлэг нь соёлын уусалцал солилцоо, хүмүүнлэгийн салбарын солилцоо, Азийн соёл иргэншлийн хөгжлийг улам өнгөлсөөр ирсэн. Яриа хэлэлцээр нь өдгөө мөн л чухал байр суурьтай бөгөөд соёл иргэншлийн яриа хэлэлцээрийг сайжруулах тал дээр мөн санал нэгдэж байна.
Зарим хүмүүс соёлын хоорондох яриа хэлэлцээр эндүү ташаа ойлголтыг арилгаж, ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлдэг гэж үзсэн байдаг.
Яриа хэлэлцүүлэг хийх нь ойлголт, итгэлцлийг зузааруулж, адил бус нийгэм бүлгийн хоорондох ялгаа зөрөөг нөхөх зангилаа болно гэж “Хамтарсан өглөө сонин”-д Сингапурын ерөнхийлөгч Халима Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн их хурлын нээлтэд илэрхийлсэн үээл баримтлалаас иш татаж нийтэлсэн байна. Халима Сингапурын хэвлэлд сурвалжлага өгөх үедээ:
Өнөөгийн ертөнцөд дэлхийн улс орнууд хоорондоо нягт холбоотой байж, үээл баримтлал, туршлагаа хуваалцаж солилцох нь маш чухал юм гэж хэлсэн юм.
Энэ удаагийн их хурал Ази тивийн адил бус соёлын хоорондох харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх тал дээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн буруу ойлголцол, ташаа мэдээлэлтэй холбоотой олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Энэхүү тавцангаар дамжуулан янз бүрийн олон орнуудын ойлголцол, нөхөрлөл сайжирч, хамтын ажиллагаа ч үр дүнгээ өгч цаашид гүнзгийрэх болно гэж Мянмар улсын Стратеги, олон улсын судалгааны төвийн дарга хэллээ.
Зарим хүмүүс “Соёл иргэншлийн хоорондын яриа хэлэлцээр хөгжил цэцэглэлтийг авчирч, энх тайван, эв нэгдлийг ахиулах болно” гэж үзэж байна.
Армений олон нийтийн радио Армений Ерөнхий сайд Пачинианын “Нээлттэй харилцан ойлголцож хэлэлцэх ба харилцан суралцах урлаг нь улс орнуудад эе зохицол, энх тайванд хүргэх замыг бий болгожээ. “Манай гарагийн гоо үзэсгэлэн, хүн төрлөхтний соёл иргэншлийн гоо сайхан нь яриа хэлцэлд оршдог” гэж хэлсэн үгнээс иш татаж мэдээлсэн байна.
Энэтхэгийн Нехрү их сургуулийн Зүүн Ази судалгааны төвийн захирал Srikante Condapali:
Азийн ихэнх орнуудын аж ахуй цогц хурдтай хөгжиж байна. Энэ бол адил бус соёл иргэншлийн хоорондын яриа хэлэлцүүлэг өрнүүлж, бүх Ази тивд шинэ алс хэтийн ирээдүй бий болгохыг шаардаж байдаг гэсэн байна. Түүний үзэж буйгаар Хятад улс Ази тивийн соёл иргэншлийн яриа хэлэлцээрийн их хурлыг зохион байгуулах нь “Эдийн засаг, нийгмийн хамтын хөгжилд маш чухал. Хүмүүст янз бүрийн соёлыг ойлгоход тусалдаг төдийгүй яриа хэлэлцүүлгээр дамжуулан хамтдаа ашиг хүртэх боломжийг нээж байгаа юм” гэсэн байна.
Англи улсын Зүүн Азийн Комиссын нарийн бичгийн дарга Ma Qian:
Өнөөгийн олон сорилт бэрхшээл тулгарсан үед цорын ганц гарц бол бүх хүн төрөлхтөн хамтын цогцынхоо хувьд хамтран ажиллах хэрэгтэй. Соёл иргэншлийн хоорондын яриа хэлэлцээр бол улс орнуудын хамтын үйл ажиллагааны үйлдлүүдийг илүү нийцтэй, эе зохицолтой байлгах болно гэсэн байна.
Дэлхийн соёл иргэншилд Хятад улс байр сууриа тодруулсаар
Хэсэг хугацаанд “Соёл иргэншлийн зөрчилдөөний онол”, “Соёл иргэншлийн давуу талын онол” зэрэг сөрөг дуу хоолой сонсогдож, олон улсын нийгмийн анхаарлыг ихэд татлаа. Дэлхийн анхаарал зүүн зүгийг бараалж, Хятад улсын санаа бодлыг хүсэн хүлээж байв. Хятад улс дэлхий нийтийг хөсөрдүүлсэнгүй.
“Америкийн дуу хоолой” мэдээллийнхээ эхэнд:
- Ши Жиньпин даргын гол сэдэвт илтгэлийн үгсийг иш татаж, адил бус соёл иргэншлийн хоорондын солилцоо бие биенээ хүндэтгэж, бие биедээ эрх тэгш хандах ёстой. Өөрсдийн арьсны өнгө, соёл иргэншил нь бусдаас онцгой давуу талтай гэх зэрэг өөрийн зөрүүд бодлоор бусад соёл иргэншлийг өөрчлөх, эсвэл орлох нь ойлголтын хувьд ташаа бөгөөд үйлдлийн хувьд сүйрэлд хүргэнэ! гэж мэдээлсэн байна.
“Хятадын дуу хоолой” дэлхийн өнцөг булангийн өөр өөр газар орны таашаалд хүрч, идэвхийг дайчлав.
Хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Грекийн Ерөнхийлөгч Павлопоулос:
“Соёл иргэншлийн зөрчилдөөн” бол буруу онол. Жинхэнэ соёл иргэншил бол яриа хэлэлцүүлэг хийж чаддаг. Азийн соёл иргэншлийн их хурал бол нэгэн дэлхийн чанартай их хурал юм. Түүний сурталчлан дамжуулж байгаа үээл санаа нь Бээжингээс эхлэн Барууны орнуудад шууд хүрч, улмаар дэлхийн бүхий л соёл иргэншилд нэвтрэн хүрдэг гэж хэлсэн байна.
“Каммер Тайм”-ын вэбсайтын нийтлэлд “Камбожийн хаан Сихамони Хятад улсын Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн их хуралд оруулсан Хятадын гол үүрэг оролцоог сайшааж, улмаар олон улс орны соёлын солилцоо, ойлголтыг ахиулав” гэж нийтэлжээ.
Бие биенээсээ суралцаж, харилцан туршлага солилцох нь Ши Жиньпин даргын гол сэдэвт илтгэлийн түлхүүр үг. Мөн бид бүхний ид хийж байгаа зүйл юм гэж Аргентины Холбооны олон нийтийн хэвлэл мэдээллийн менежментийн ерөнхий товчооны төрийн хэргийн нарийн бичээч Hector Ломбарди илэрхийлэв. Даяаршил, харилцаа холболт нь Латин Америк, Ази тив хоорондын зайг улам багасгаж байна. “Бүх соёл иргэншил, бүх улс оронд адил тэгш хандах ёстой. Азийн соёл, Латин Америкийн соёл иргэншил нь ийнхүү алс хэтийн ач холбогдолтой, өргөн хүрээний яриа хэлэлцүүлгийг явуулж байна гэж илэрхийллээ.
Энэхүү их хурлын дэлхийн чанартай гаргасан нөлөөлөл өргөн цар хүрээтэй байна. Грекийн Итонг агентлаг: “Хятад улс улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн оршихуйд бүтээлч ач холбогдол бүхий соёл иргэншлийн шинэлэг яриа хэлцлийг нээсэн гэж нийтэлсэн байна.
Yonhap мэдээллийн агентлаг: “Хятад улс Өрнө дахины соёл иргэншилтэй Грекийг Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээрт урьж оролцуулсан нь энэ удаагийн их хурлаар дамжуулан Хятад ба Барууны соёлын ойлголцол, хамтдаа хөгжин бадрах ач холбогдолтой. Мөн цаашид Хятад улсын дэлхийн соёл иргэншил дэх байр суурийг тодотгосон байна гэсэн байна.
Хятад улс олон үндэстний соёл, мөн адил бус улс төр, эдийн засаг ба нийгмийн дүрэм тогтолцооны хоорондын энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалан санаачилснаар нэгэнт бүхий л Европ, Ази, мөн илүү өргөн газар орон хоорондын харилцан ойлголцож нэвтрэлцэх, харилцаа солилцооны хурдасгуур болсон юм гэж Америкийн Колумбийн Их Сургуулийн түүхийн салбарын Профессор Чарльз Армстонг хэлсэн байна. Түүний үзэж буйгаар олон зууны туршид Хятад улс зэрэг Азийн том гүрнүүд өөр өөр итгэл үнэмшилтэй, янз бүрийн хүмүүсийн эв нэгдэлтэй хамт оршсон газар нутаг юм. Ази тив энэхүү түүхэн хуримтлалаас эхлэн, дэлхийн хүн төрөлхтний хөгжил, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэл, мөн эе зохицонгуй зэрэгцэн оршихыг дэмжих болно гэсэн байна.
05 дугаар сарын 15-нд Азийн соёлын багт наадмын үйл ажиллагаа Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ бол “Азийн зан заншил” дуу
