solongonews
Ши Жиньпин Юань Лүнпинд эмгэнэл илэрхийлжээ
2021-05-24 09:40
Ши Жиньпин Юань Лүнпинд эмгэнэл илэрхийлжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпиний хүсэлтээр 23-ны өдөр Хүнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Шюй Дажэ академич Юань Лүнпиний ар гэрийнхэнтэй уулзаж, Ши Жиньпин Юань Лүнпинд гүнээ эмгэнэл илэрхийлж, гэр бүлийнхэнтэй нь сэтгэл нэгтэй буйгаа илэрхийлснийг уламжлав.

Юань Лүнпиний Хятад улсын үр тарианы аюулгүй байдал, хөдөө аж ахуйн технологийн шинэчлэл, дэлхийн хүнсний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг нь Ши Жиньпин өндрөөр үнэлжээ.

“Эрлийзжүүлсэн тутаргын өвөг эцэг” хэмээгдсэн эрдэмтэн Юань Лүнпин 05-р сарын 22-ны өдрийн 13 цаг 07 минутад Хүнаний Чаншад нас барав. 91 насыг зооглосон Юань Лүнпин Хятад улсын эрлийзжүүлсэн тутаргыг судлан хөгжүүлсэн анхдагч хүн бөгөөд тутаргыг эрлийзжүүлэх давуу талыг амжилттай ашигласан дэлхийн анхны эрдэмтэн юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл